Канадын дуучин Селин Дион 2023 онд хийхээр төлөвлөсөн аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдэв. Өдгөө 54 настай тэрбээр олон нийтийн сүлжээгээр шүтэн бишрэгчдэдээ хандан "ховор тохиолддог мэдрэлийн өвчин"-ий улмаас ийм үйлдэл хийхээс өөр аргагүйд хүрснээ хэлсэн байна.
Дионы хэлснээр, тэрбээр "сая хүнд нэг тохиолддог" булчин хатингаршиж хөших синдромтой гэж оношлогджээ. Мөн дуучин энэхүү өвчний улмаас хөдөлж, дуулахад маш их хүндрэлтэй байдаг талаар хэлсэн байна.
Уран бүтээлч хаврын тоглолтоо 2024 он хүртэл хойшлуулсан бол 2023 оны зуны найман тоглолтоо цуцалжээ. Тэрбээр эдгэрэхэд цаг хугацаагаа зориулах бөгөөд тайзнаа эргэн ирнэ гэж найдаж байгаа аж.
Эх сурвалж: FRANCE24, AIF
зочин 2022-12-09 202.126.90.8
Туранхай байх гэж элдвийн хор хэргэлээд л ийм болж байхгүй юу
zochin 2022-12-09 202.21.109.120
Mun ch gaikhaltai duuchin. Munguguin zovlon baih bish. Udahgui edgereh baih oo
Зочин 2022-12-09 192.82.90.69
хурдан эдгээсэй
Зочин 2022-12-09 124.158.107.35
самган болж дээ зайлуул
Паркинсон 2022-12-09 103.57.94.123
европууд нохой мууртайгаа ингээд дуусдаг дөө