Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат хөгжмийн урлагт зүтгэсэний 50 жил ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэлээ. "Хөгжмөөр хөглөгдсөн 50 жил" хүндэтгэлийн тоглолтод өнгөрсөн Баасан, Бямба гаригт /2022.12.02, 03/ Соёлын төв өргөөнд болов. Түүний тоглолтод “Баян Монгол” чуулга”, Том Жагаа буюу Г.Жаргалсайхан, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Хурд”-ын Д.Отгонбаяр, “Камертон”, “Sweetymotion” хамтлаг, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлч оролцсон юм.














































Холбоотой мэдээ