"The New York Times" сонины ажилчид 24 цаг ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

"The New York Times" сонины ажилчид 24 цаг ажил хаяв

"The New York Times" сонины ажилчид 24 цаг ажил хаяв

АНУ-ын өдөр тутмын "The New York Times" сонины сэтгүүлчид болон бусад ажилчид  24 цагийн турш ажил хаялаа. Сонины  40 гаруй жилийн түүхэнд анх удаа ийнхүү сэтгүүлчид Лхагва гаригт ажил хаяв.

Сонины редакцаас гадна АНУ дахь мэргэжлийн хэвлэл мэдээллийн агентлагуудын  нэгдсэн холбооноос ч ажил хаялт, жагсаалд нэгдэж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, алсын зайнаас ажиллах нөхцлөөр хангахыг шаарджээ.

Холбооноос мэдээлснээр өчигдөр өдрийн 12:01 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд 1100 гаруй сэтгүүлч, ажилчид ажил хаясан байна. Сонины удирдлагууд, ажилчдын төлөөлөл  2021 оны гуравдугаар сард дуусгавар болсон гэрээг сунгахаар хэлэлцэж эхэлсэн боловч цалин хөлсний асуудалд тохиролцож чадахгүй явсаар өдийг хүрсэн аж.

"Дуртай ажлаа хийхээс татгалзах нь амаргүй шийдвэр. Гэхдээ илүү сайн ажиллах нөхцлийн төлөө бид эсэргүүцэл зарлахаас аргагүй" гэж ажил хаясан сэтгүүлч ярьжээ. Сэтгүүлчдийг ажил хаяхаас өмнөх хоёр өдөрт хэлэлцээ үргэлжилсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй байна. "New York Times" сонины төлөөлөгч хэлэхдээ, хэлэлцээ үргэлжилж байгаа ч сэтгүүлчид ажил хаясан гэжээ.

Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард "The New York Times" сонины технологийн ажилчид хагас өдрийн ажил хаялт зарлаж, шударга бус хөдөлмөрийн ажиллагааг эсэргүүцсэн байна.

Ажилчдын зүгээс шаардсан тэтгэврийн төлөвлөгөөг сайжруулах шаардлагаас компани татгалзсан бөгөөд жирэмсний тэтгэмжийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна. Компани мөн гэрээг байгуулахдаа цалинг 5.5 хувиар, дараа нь 2023, 2024 онд 3 хувиар нэмэх санал тавьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж