Гэрийн даалгавраа муу хийсэн испаничууд

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Катар-2022

Гэрийн даалгавраа муу хийсэн испаничууд

Гэрийн даалгавраа муу хийсэн испаничууд

Испанийн дэлхийн аваргын аялал шөвгийн 16 хүрээд өндөрлөсөн. Угтаа тэд тэмцээнийг тун сайн эхлүүлж, эхний тоглолтдоо Коста Рикаг 7-0 гэсэн харьцаатай буулган авч, дараа нь хүчирхэг өрсөлдөгч Германтай 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн ч хэсгийн сүүлийн тоглолтдоо Японд 1-2 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар “Е” хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарч, Мароккод торгуулийн цохилтоор ялагдав.

Мароккогоос Абделхамид Сабири, Хаким Зиеш, Ашраф Хакими нар бүгд цохилтоо амжилттай болгосон бол Испаниас Пабло Сарабиа, Карлос Солер, Серхио Бускетс нар цохилтоо алдчихсан. Ийнхүү Марокко цааш шалгарч, Португалтай тоглохоор болсон билээ.

Түүхийг эргэн сөхөхөд, Испани 2018 оны ДАШТ-д Оросын эсрэг торгуулиар цохилтоор ялагдсан. Үүний дараа Луис Энрике тамирчдаа дор хаяж 1000 удаа торгуулийн цохилт давтахыг “тушаасан” гэнэ.

Энэ талаар дасгалжуулагч Луис Энрике “Би тэднийг гэрийн даалгавраа хийсэн гэж бодсон. Яг нэг жилийн өмнө бэлтгэлийн бааз дээр би тэдэнд хандан дор хаяж 1000 удаа торгуулийн цохилт давт гэж хэлж байлаа. Торгуулийн цохилт бол сэтгэл түгшилт дээд цэгтээ хүрдэг, сэтгэл зүй шаардсан, мянган удаа давтсан л бол шийдсэн тал руу зоримог цохихыг шаарддаг мөч” гэжээ.

Ийнхүү гэрийн даалгавар буюу торгуулийн цохилтоо муу давтсан испаничууд гэртээ харилаа. Нөгөө талд мөн Мароккогийн хаалгач Яссин Бунуг магтах нь зүйтэй. Өдгөө 31 настай түүний хувьд энэ дэлхийн аваргаар хаалгандаа ердөө ганцхан гоол алдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж