Украины ЭСЯ-руу сэжигтэй илгээмж илгээжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Украины ЭСЯ-руу сэжигтэй илгээмж илгээжээ

Украины ЭСЯ-руу сэжигтэй илгээмж илгээжээ

Украины дипломат төлөөлөгчийн газрууд руу нэг ижил хаягаас сэжигтэй илгээмж илгээжээ. Тодруулбал, нийт 15 улс дахь 31 Элчин сайдын яам, консулын газар илгээмжийг хүлээж авсан гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдлээ. Илгээгчийн нэрийг Герман дахь “Тесла”-ийн дилер гэсэн байв. “Тесла”-ийн дилерийн газар нь Германы баруун өмнөд хэсэгт орших Синделфинген хотод байдаг.

Илгээмж дотор амьтны нүд байжээ. Эхний илгээмж өнгөрсөн долоо хоногт ирсний дараа хяналтыг чангатгасан байна. Гадаад хэргийн сайдын мэдээлснээр уг илгээмжүүдийг ихэвчлэн видео хяналтын системээр тоноглогдоогүй шуудангийн салбаруудаас илгээсэн байжээ. Мөн гаднах савалгаан дээр ДНХ-ийн ул мөр үлдээхгүй байх талаас нь арга хэмжээ авчээ. Эндээс илгээмжийг мэргэжлийн түвшинд илгээсэн нь харагдаж байна.

Илгээмжийн байршлыг нарийвчилбал, Польш руу зургаа, Испани руу тав, Итали руу дөрөв, Португал, Румын, Унгар, Чех улсууд руу тус бүр хоёр, Австри, Ватикан, Дани, Казахстан, Нидерланд, АНУ, Франц, Хорват улсууд руу нэг нэг илгээмж тус тус иржээ. Хамгийн сүүлийн илгээмж хоёр хоногийн өмнө ирсэн.

Дашрамд дурдахад, долоо хоногийн өмнө Мадрид дахь Украины элчин сайдын яаманд ирсэн илгээмж дэлбэрснээр нэг ажилтан шархадсан. Испанид мөн адил зүйл тохиолдсон ч тэсрэх бөмбөгийг устгажээ. “Нэг улсын Элчин сайдын яамдууд ийм олон удаа халдлагад өртөж байсан түүх байхгүй” гэж Дмитрий Кулеба хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж