Х.Болорчулуун: Салбар яам нөөцийн мах бэлтгэх ажлыг хариуцах биш үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжин ажиллах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Х.Болорчулуун: Салбар яам нөөцийн мах бэлтгэх ажлыг хариуцах биш үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжин ажиллах ёстой

2022-2023 оны өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын 5-р өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааны дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өгснийг хүргэж байна.  

Сайд Х.Болорчулуун: “Нөөцийн мах бэлтгэлд зориулж энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй олгохоор төлөвлөсөн. Үүнээс 46 тэрбум төгрөгийг 4 аж ахуйн нэгж авч зарцуулаад байна.
Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэж, үнэ ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээсэн. Тийм учраас аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна, банкууд ч бас болгоомжтой хандаж байна. 
Цаашдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх биш нийслэл нөөцийн махыг бэлтгэх ёстой. Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Манай яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстойг хэлмээр байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж