Сайд Х.Болорчулуун: “Улаанбуудайн хувьд 408 тонн ургац хураан авахаас 391 мянган тонныг хураан авсан. Өөрөөр хэлбэл, 13 центнер авахаас 1 центнер буурч, 12 центнер авсан. Үндсэндээ 391 мянган тонн улаанбуудай гэдэг бол Монгол Улсынхаа гурилын хэрэгцээг хангах хэмжээнийх гэсэн үг. Мөн энэ жил 218 мянган тонн төмс, 136 мянган тонн хүнсний ногоо тонн хураан авснаар төмс, хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийнхээс 15 хувиар өссөн.
Жил бүр хураан авсан буудайны чанарын асуудал ярьдаг. Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бодлогын хувьд чанартай, чанаргүй гэж дотоодын улаанбуудайгаа гоочилж муучилж гаднаас авахгүй. Гурилын үйлдвэрүүдийг хавар хүртэл гаднаас импортын буудай оруулах асуудал хаалттай гэдгийг хэлсэн. Ер нь бор, шар гэхгүй өөрсдийн улаанбуудайгаар гурил хийх нь зүйтэй. Ийм учраас импортын улаанбуудайгаар газар тариаланчдаа цохилтод оруулахгүй байх бодлого барьж байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ