“Твиттер”-ийн оффисыг зочид буудал болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

“Твиттер”-ийн оффисыг зочид буудал болгожээ

“Твиттер”-ийн оффисыг зочид буудал болгожээ

“Твиттер”-ийн оффисыг унтлагын өрөө болгон хувиргасан зургуудыг Сан Францискогийн эрх баригчид “BBC”-д өгчээ. Сан Францискогийн Барилгын хяналтын хэлтсийнхэн гомдлын дагуу шалгаж буй бөгөөд энэ өөрчлөлт нь барилгын дүрмийг зөрчсөн байж болзошгүй аж. Зургаас харахад хувцасны шүүгээ, давхар ор зэрэг тавилга өрөөнд байна. Түүнчлэн орны хажуугийн шүүгээн дээр сэрүүлэгтэй цаг байрлуулсан нь яг зочид буудал шиг харагдаж байв.

Эх сурвалжийн хэлснээр Элон Маск “Твиттер”-ийг худалдаж авснаасаа хойш төв оффистоо хонож ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн сард бүх ажилтанд хандаж хатуу ширүүн нөхцөлд ажиллаж байж амжилтад хүрнэ гэж хэлсэн.

Унтлагын өрөө болгож хувиргасан оффисын зураг цахим сүлжээнд тарсны дараа Маск энэ талаар жиргэжээ. Тэрбээр “Ядарсан ажилчдад ор өгсний төлөө хотын захиргаа компани руу дайрч байна. Үүнийхээ оронд мансууруулах бодисын буруу хэрэглээний үр дагавраас хүүхэд залуусыг хэрхэн хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй” гэж бичсэн байв. Мөн байгууллагаа хөл дээр нь босгох хүртэл ажилчид оффисдоо ажиллаж, амьдарч, унтана гэж бичжээ. Гэвч энэ жиргээгээ сүүлд нь устгасан аж.

“Элон Маск ажилчдаа оффист унтуулж байна. Тэр үнэхээр хүндээ санаа тавьдаггүй нь илт байна. Тэр өөрийнх нь дор ажиллаж байгаа хүмүүсийг боддоггүй” гэж Калифорни мужийн сенатор Скотт Винер хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж