Шатахууны агуулах дэлбэрсэн галын дүгнэлт гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Шатахууны агуулах дэлбэрсэн галын дүгнэлт гараагүй байна

Шатахууны агуулах дэлбэрсэн галын дүгнэлт гараагүй байна

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн Баасан гаригт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.ПҮРЭВСАМДАН:

-Шатсан шатахуун хадгалах савнаас цогцсуудыг гаргаснаас хойш албаныхан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тухайн осол гарсан өдөр найман цаг гаруй хугацаанд онцгой байдлынхан ажилласан. Шатахуун шатах явцдаа маш өндөр халалт үүсгэдэг учир өмнө нь гарч байгаагүй осол дээр албаныхан  шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хэрэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх тактикийг Нийслэлийн Онцгой байдлаас өгөөгүй бол галын аюулыг тархалтыг зогсоох боломжгүй.

Гал гарсан шалтгаан нөхцөлийг мэргэжлийн баг шалгаж байна. Тус багт ЦЕГ, ОБЕГ, ШШҮХ багтсан бөгөөд хэрэг бүртгэл, хяналтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Тухайн хадгалах савнуудад байсан шатахуун байгууллагын өмч учир үлдсэн шатахууныг цэвэршүүлсэн. Тус шатахууныг хэрэглээнд ашиглаж болох эсэхийг мөн мэргэжлийн байгууллагууд, эрх бүхий лабораториудад шинжилж дүгнэнэ.

ШАЛГАЛТ ДУУСААГҮЙ УЧИР АЛБАНЫХАН ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Энэ талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан асуудлаар аймгийн онцгой комисс шуурхай хуралдсан. Дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирсэн. Нэмэлт бүрэлдэхүүнтэй найман цаг ажилласны эцэст галыг есөн цагийн дотор  бүрэн унтраасан. АОК-ын хуралдаанаар үүссэн асуудалтай холбоотой дараагийн шатанд хэрхэх талаар хэлэлцэнэ. Холбогдох албаныхан ажлын хэсэг гаргаж мөн хуралдаж байна.

Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан харамсалтай осол гарсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайж, устай холилдсон 450 тонн түлшний савнаас цогцсыг олж гаргасан.

Одоо үргэлжлүүлж шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажлын дараагаар эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж