Нүүрсний экспорт 151.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт 151.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Нүүрсний экспорт 151.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд 7220 автомашин, 1648 чингэлэг нийт 985.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 27,255.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 75 хувиар өсчээ.

Тайлант хугацаанд 200 автомашин, 282 чингэлэг буюу оны эхнээс 1,296.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 3.2 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 492 автомашин, 901 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,393.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 01-ний өдрийн байдлаар 20.07 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 98.6 хувийн гүйцэтгэлтэй. Тухайлбал, нүүрс 151.4 хувь, зэсийн баяжмал 106.9 хувь, төмөр 86.9 хувь, алт 100.4 хувь, газрын тос 64.3 хувь, цайр 129.7 хувь, хайлуур жонш 51.1 хувь тус тус байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж