ОХУ Беларусийг өөртөө нэгтгэхээр төлөвлөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

ОХУ Беларусийг өөртөө нэгтгэхээр төлөвлөсөн үү?

ОХУ Беларусийг өөртөө нэгтгэхээр төлөвлөсөн үү?

Орос улс Беларусийг өөртөө нэгтгэхээр төлөвлөж буйг Украины Гадаад хэргийн сайд асан Павло Климкин хэллээ. Мөн “Путин Беларусийн удирдагч Лукашенкод итгэдэггүй. Лукашенко зөвхөн Беларусийн эдийн засгийн тогтвортой байлгахын тулд л Оросоос мөнгө татдаг гэдгийг Путин мэддэг. Өмнө нь Беларусь улс бол Орос руу бараа экспортлох суваг байсан. Одоо бол эдийн засгийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч хол явахгүй зам болсныг Лукашенко сайн мэдэж байгаа. Путин хэзээ нэгэн цагт Беларусийг ОХУ-д нэгтгэнэ гэдгийг тэр ойлгож, мэдэрч байгаа. ОХУ-ын төлөвлөгөө 100 хувь бэлэн болсон гэж би бодож байна” гэв.

“Лукашенко одоогоор Беларусийг Оростой нэгтгэх эрхийг Путинд хараахан өгөөгүй байна. Путин “За, бид эцэст нь Беларусь улсаа эргүүлэн авч байна” гэж хэлэх л болно” гэж Климкин хэлжээ.

Украины Батлан хамгаалахын тагнуулын алба дөрөвдүгээр сард ОХУ-ын арми Беларусь довтолж болзошгүй байгааг илрүүлсэн. Тодруулбал, ОХУ-ын танкийн нэгдүгээр арми Беларусийн нутаг дэвсгэрт довтолж, эзлэхээр бэлтгэж байгааг харуулж баримт бичгүүдийг тус алба хүлээж авсан гэлээ. Беларусийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хуурамчаар үйлдсэний дараа Оросын арми довтолгооны төлөвлөгөөгөө боловсруулсан гэж тэд мэдээлж байна.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж