Тагнуулынхан 800 хятадын утсыг авсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Тагнуулынхан 800 хятадын утсыг авсан гэв

Тагнуулынхан 800 хятадын утсыг авсан гэв

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг 2019 онд  илрүүлж, 783 хүнийг Монгол Улсаас албадан гаргаж байв. Энэ хэргийг судлах явцдаа ажигласан асуудлаа А.Эрдэнэбилэг хэвлэлийнхэнд сонирхуулахдаа "Цахим луйвар хийсэн гэх 800 хятадыг илрүүлсэн гэх сүр дуулиантай мэдээлэл 2019 онд цацагдсан.  Хятадуудтай холбоотой асуудлыг тагнуул, цагдаа, прокурор хамтран шалгаад хэргийг  4 хувааж хянан, шалгалт явуулсан байдаг. Тэдгээр хятадуудыг Монголын нутаг дэвсгэрт залилангийн  үйл ажиллагаа явуулахыг завдсан гэх утгаар нь шүүсэн. Гэтэл  огт хоорондоо хамааралгүй хэргүүдийг холбоод яллагдагч, шүүгдэгч болгоод явсан байна. Эндээс нэг хятадын гол зохион байгуулагч гэж үзээд ялласан байдаг. Өнөөх хятад иргэн бусдыгаа огт таньдаггүй,танихгүй гэдгээ шүүх хуралд хэлсэн ч 12 жилийн чанга дэглэмтэй  хорих ялаар шийтгүүлсэн байдаг.  Гэтэл тэр хятадын зүүж байсан нэг тэрбумын үнэтэй цагнуудыг нь манай хууль, шүүхийнхэн бүгд хулгайлаад авчихсан байсан.

Нөгөө хурааж авсан шинэ компьютер, гар утаснууд нь хуучин болоод хувирчихсан. Нөгөө өндөр үнэтэй компьютер, гар утаснуудыг тагнуулынхан авчихсан юм шиг байна" гэлээ.

Б.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж