Ард түмнийг талцуулсан гэж Т.Доржхандыг уучлалт гуйхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Ард түмнийг талцуулсан гэж Т.Доржхандыг уучлалт гуйхыг шаардав

Ард түмнийг талцуулсан гэж Т.Доржхандыг уучлалт гуйхыг шаардав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан.

Түр хорооны дарга Г.Ганболд "УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийгээ тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэнд ард түмэн 44 их наядын төлөө жагсч байхад түр хороон дээр өнөөдөр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай ярьж байгаа. Ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой" гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд /2022.11.17 / нүүрсний хулгайтай холбоотойгоор Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Нүүрсний асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой. 2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр  их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан.

Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой.

Төмөр замын хулгай “Эрдэнэс Тавантолгой”-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь авч байна. Гэхдээ нүүрсээр, хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямдхан авч түүгээрээ төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээгээ, нөгөө нь урагшаагаа. Гэтэл урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилт нь зүүн тийшээгээ тавьсан замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирээд байна. Цаашлаад Богд уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавина гэж байна. Энэ бүх мэдээлэл нь нууц байдаг. Ийм аргаар хулгай их хийгдсэн байна.  Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийжээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё. Зүй нь төрийн өмчийн компаниудыг хувийн сектор руу оруулах, олон нийтийн компани болгох юм.  “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад “Эрдэнэт” гээд уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бүх төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой компани болгож, хувийн менежментэд оруулахгүй бол энэ хулгай цаашид  ч үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол Улс авлигалдаа живсэн, ард иргэдийн амьдрал доротойж,  залуус  нь гадагшаа явсан ийм л дүр зураг бидний өмнө байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж