Путин Оросоос зугтах төлөвлөгөө гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Путин Оросоос зугтах төлөвлөгөө гаргажээ

Путин Оросоос зугтах төлөвлөгөө гаргажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон ойрын хүрээлэл нь дотоодод нөхцөл байдал буруугаар эргэвэл хэрхэн өөр улс руу дүрвэх төлөвлөгөөгөө боловсруулсан гэж зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн мэдэгджээ. Путины хэлэх үгийг бичдэг байсан Аббас Галлямов өчигдөр /2022.12.7/ Телеграмд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллийн талаар ярьсан байна.

"Ноагийн завь" гэж албан бусаар нэрлэж буй "нүүлгэн шилжүүлэх" төлөвлөгөөний талаар Галлямов ярихдаа, "Нэрнээс нь харахад л шинэ газрыг эрэлхийлэх тухай гэдэг нь шууд ойлгогдоно. Путин дайнд ялагдаж, албан тушаалаасаа буух зэргээр яаралтайгаар аль нэг орон руу "дүрвэх" шаардлагатай болвол хэрхэх төлөвлөгөөг гаргасан" гэв.

Путины ойрын хүрээлэл анхандаа Хятад руу шилжин суурьшихаар төлөвлөж байсан ч Бээжинтэй хамтарч ажиллах нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь хятадууд "ялагдагч" нарыг үздэггүй гэнэ. Үүний оронд Аргентин, Венесуэл улсын аль нэгийг нь сонгохоор хэлэлцэж байгаа аж. Төлөвлөгөөг Путины холбоотон Игорь Сечин удирдаж байгаа гэнэ. Путины "баруун гар" Игорь Сечин нь саяхныг хүртэл Оросын газрын тосны "Роснефть" компанид ажиллаж байжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газар болон "Роснефть" компани дахь эх сурвалжуудын "Можем объяснить" сувагт мэдээлснээр Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнууд хэдийнэ Венесуэлд  үл хөдлөхүүдийг худалдан авч, оршин суух эрх авахаар ажиллаж эхэлсэн  гэв.

Ялангуяа, Венесуэлийн Маргарита аралд үл хөдлөх авч, суурьшсанаар "хэрэгтэн шилжүүлэн авах засгийн газар хоорондын гэрээнд" хамрагдахгүй боломжтой гэж тооцсон гэнэ.

Арай доод түвшний албан тушаалтнууд нь Эквадор, Парагвай, Аргентинд оршин суух зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа аж.

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойш 10 сар болж байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж