Их Британи 30 жилд анх удаа нүүрсний уурхайн зөвшөөрөл олгов

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Их Британи 30 жилд анх удаа нүүрсний уурхайн зөвшөөрөл олгов

Их Британи 30 жилд анх удаа нүүрсний уурхайн зөвшөөрөл олгов
Их Британийн Түвшин, орон сууц, олон нийтийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Майкл Гоув тус улсад сүүлийн 30 жилийн хугацаанд олгоогүй нүүрсний уурхайн зөвшөөрлийг олгожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан хүлэмжийн хийг бууруулахын тулд Их Британи улс нь нүүрсний уурхайн ашиглалтыг бууруулж, лиценз олголтыг зогсоосон юм. Гэвч эрчим хүчний хомсдолд орох эрсдлээс зайлсхийхийн тулд бохир түлшээ дахин ашиглахад хүрч байна.
Украины дайнаас үүдэн ОХУ нь барууны орнуудад байгалийн хий нийлүүлэлтээ зогсоох, барьцаалах эрсдэл үүссэн. Нөгөө талаас Москвагаас эрчим хүчний хэт хамаарлаа бууруулахын тулд барууныхан бодлогоо өөрчилж эхэлсэн билээ.
Английн Камбрия хот дахь уг уурхай нь Их Британи төдийгүй дэлхий дахинд гангын үйлдвэрлэлд голчлон ашигладаг коксжих нүүрсний орд аж. Уг уурхайг ашигласнаар коксжих нүүрсний импорт буурч, ажлын байр нэмэгдэнэ гэж дэмжих хэсэг байхад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтынхоо эсрэг алхам хийснийг шүүмжлэх хүмүүсч байна. Нүүрс нь байгалийн хийгээс хоёр дахин их бохирдол ялгаруулдаг, хамгийн бохир түлш гэж тэд маргажээ.

Баруун Камбрия уурхайн төслийг 2020 онд орон нутгийн зөвлөлөөс баталснаас хойш хоёр жилийн хугацаанд маргаан дагуулсан асуудал байсан ч ийнхүү Засгийн газраас зөвшөөрөл олголоо. Тус уурхайгаас олборлосон коксжих нүүрснийг Их Британийн гангын үйлдвэрт ашиглахаас гадна Европт экспортлох зорилготой байна. Орон нутгийн зөвлөлөөс уурхайг 2049 он хүртэл ашиглах зөвшөөрөл өгсөн бөгөөд 500 ажлын байр үүсгэхээр тооцжээ.

Whitehaven mine site

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж