Хөхний хавдраас яаж сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хөхний хавдраас яаж сэргийлэх вэ?


Хөхний булчирхайн хорт хавдар нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг гол өвчлөлүүдийн нэг юм. Энэ өвчний үе шат нь нууц явагддаг,  хожуу илэрдгээрээ аюултай юм. Өдөр тутмын амьдралдаа уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх нь нэн чухал. Судлаачдын үзэж буйгаар уг өвчний үүсэл нь хоол хүнсний зүйлтэй нягт холбоотой аж. Иймд хоол хүнсээ зөв тохируулах, архи тамхинаас татгалзах, дасгал хөдөлгөөнийг эмийн эмчилгээтэй хослуулан хийх нь уг өвчнөөр өвчлөхгүй байх хамгийн энгийн арга юм.

Хөхний хавдраас сэргийлэх хоол хүнс

Архинаас татгалзах  
Архи эмэгтэй хүнд илүү хор хөнөөлтэй байдаг. Архи байнга уудаг эмэгтэй хавдраар өвчлөх магадлал хамгийн өндөр.   Согтууруулах ундаа болон архи тогтмол хэрэглэдэг эмэгтэй хорт хавдөр тусах нь жирийн эмэгтэйгээс 45 хувиар их байдаг.  Энэ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл аж. Спиртийн төрлийн зүйл нь бага (hypophysis) хөхний өсөлтийг дэмждэг гормоны (prolactin ) ялгаралтыг түргэсгэдэг бөгөөд энэ нь хөхний хавдрын өсөлттэй холбоотой юм.

Өөх тос бага хэрэглэх
Судалгаагаар хөхний хавдрын эс нь эхний шатандаа бие махбодийн зүгээс ямар нэгэн “ хурдасгуур” –ын дохио авсны дараа эрчимтэй хөгжиж эхэлдэг нь тогтоогджээ. Удаан хугацаагаар өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь бие махбодод “estrogen ”, “prostaglandin”- ы ялгаралтыг эрчимжүүлдэг бөгөөд хавдрын эд эсийг хурдацтайгаар өсөн төлжихөд таатай нөлөө үзүүлдэг байна. Мөн их хэмжээний өөх тос нь хүний дархлааг сулруулдаг.  Иймээс илүүдэл өөх тосноос татгалзан, жингээ хэвийн хэмжээнд хадгалах нь уг өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга  юм. 

Жимс ногоо түлхүү хэрэглэх  
Ширхэгтэй гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсэнд хавдрын эсийн төлжилтийг сааруулдаг бодис агуулагддаг. Ялангуяа буурцгийн төрлийн эрдэнэ шиш, мөөг, далайн замаг, сармис , улаан лооль, жүржийн төрлийн жимсэнд илүү их байдаг байна. Тиймээс жимс хүнсний ногоо хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.

Кофе бага уух
Кофе, какао, шоколад зэрэг нь мөн л хавдрын эсийн өсөлтийг хурдасгадаг нь хөхний булчирхайн өсөлтийг дэмждэг бодис агуулдагтай холбоотой. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэх шаардлагатай.

Эрүүл хоолны дадал зуршил  
Шар буурцганд агуулагддаг буурцгийн хим нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болох нь батлагджээ.  Тиймээс  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүнсний бүстээгдэхүүнийг  хар талх, лууван, мөөг, буурцаг, хар мах, тараг, шинэ ногоо, сүүн бүтээгдэхүүнээр орлуулж, тогтмол хэрэглэж занших нь хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг 77 хувь бууруулдаг байна. 

Загас хүнсэндээ хэрэглэх
Судалгаагаар хоолондоо загас бага  хэрэглэдэг АНУ, Швед, Канад зэрэг орны эмэгтэйчүүд, загас тогтмол хэрэглэдэг япон эмэгтэйчүүдээс илүүтэйгээр хорт хавдраар өвчилдөг нь тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар загасны маханд байдаг нэг төрлийн өөхний хүчил нь хөхний хавдрын өсөлтийг сааруулдаг аж.

1.    Хөхний  хавдраас сэргийлэх эмийн эмчилгээ, арга
Эмчийн заавраар тодорхой эмийг тогтмол 5 жил хэрэглэх нь мөн үр дүнтэй арга юм.

2.    Биеийн тамираар хичээллэх
Эрдэмтдийн судалгаа залуу бүсгүйчүүд долоо хоногт дунджаар 4 цаг дасгал хөдөлгөөн хийж байх нь уг өвчнийг 60 хувь хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Тамирчдын дунд уг өвчин харьцангуй бага байдаг нь байнгын дасгал хөдөлгөөн хүний биед estrogen ялгаралт болон овуляцийг багасгадагтай холбоотой.  Дасгал хөдөлгөөн нь биеийн дархлааг дээд хэмжээнд байлгахад сайн нөлөөтэй юм.

3. Тамхинаас татгалзах  
Хүний биед тамхины хорыг багасгаж байдаг нэгэн төрлийн бодис байдаг. Гэвч энэ нь зарим хүмүүст маш бага байдаг учираас тамхи татсанаар хөхний хавдар тусах эрсдэл өндөр болно.

4. Судлаачид оройтож төрөх нь энэ төрлийн өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Ялангуяа 30 –аас дээш насанд. Жирэмслэлт эмэгтэйн хөхний арьсанд маш хүчтэй өөрчлөлт бий болгож, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Мөн жирэмслэлт эмэгтэй хүний хөхийг хамгаалдаг төдийгүй, естрогенийг дарангуйлж байдаг. Ийм учраас жирэмслэх, хүүхэд төрүүлэх, хөхөөр хооллох нь хэдийгээр хэцүү мэт санагдавч, эмэгтэй хүнд аливаа өвчнөөс хамгаалах дархлааг нэмэгдүүлдэг юм. Иймд энэ дархлааг аль болох эрт олж авах нь хөхний хавдраас сэргийлэх бас нэгэн найдвартай арга билээ.

Зохиогчын  эрх:  Xi An мужийн Hua du эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хятад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж