2021 онд Монгол улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй компани”-иар шалгарч байсан Мишээл групп ХХК 2022 онд Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй” шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр дахин тодорлоо.
Тус компани нь ажил мэргэжил, авъяас чадвараас үл хамааран бүгд аз жаргалтай ажиллаж амьдрах ёстой гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургаж ажлын байраар ханган ажиллаж байна.
Мишээл групп ХХК нь дэлхийн цагаан таягтны өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн холбоотой хамтран тэдний үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ, Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй тогооч нарын тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хөдөлмөрийн яармаг” зэрэг олон арга хэмжээг дэмжин зохион байгуулж бусад байгууллагуудтай нээлттэй хамтран ажилладаг байна.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд тэмдэглэлт баяр бүрээр бусдыг баярлуулдаг бөгөөд хэл бичиг, соёл урлагийн хүрээнд, эмнэлэг, сургууль, гал, ус гэнэтийн эрсдэлд өртсөн айл өрхүүд, олон улсын тэмцээнд оролцогч болон Монголын аутизмийн эмгэгтэй хүүхдүүдэд туслах, дэмжлэг үзүүлэх зэрэг сайн үйлсэд сэтгэл гарган оролцдог жишиг компани юм.
Хүний эрхийг дээдэлсэн үйлс бүхэн дэлгэрч байг.
Холбоотой мэдээ