“Time” сэтгүүл Оны хүнээр Зеленскийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

“Time” сэтгүүл Оны хүнээр Зеленскийг тодруулав

“Time” сэтгүүл 2022 оны хүнээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг тодруулжээ. Бүтэн жилийн хугацаанд дэлхийн үйл явдалд хамгийн их нөлөөлсөн гэж үзсэн үйл явдал эсвэл хүнд энэ цолыг олгодог. Тэд Зеленскийг украинчуудад урам зориг өгч, Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн эр зоригоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж бичжээ.

Зеленскийгээс гадна “Украинчуудын цог жавхлан”-г оны хүнээр тодруулав. Үүнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа украинчууд, тэр дундаа хөшигний ард байсан олон хүн багтана. Энэ нь олон мянган хүнд үнэгүй хоол өгч байсан тогооч Иевген Клопотенко, баривчлагдсан эмч Юлия Паевска зэрэг юм.

Шархадсан хүмүүст туслахаар Украинд очсон Британийн мэс засалч Дэвид Нотт мөн сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Ираны жагсагчид, Хятадын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Дээд шүүх, өнгөрсөн жилийн ялагч Элон Маск нар финалд шалгарлаа. Оны шилдэг баатруудаар иран эмэгтэйчүүд, оны шилдэг урлагийн хүнээр Өмнөд Солонгосын охидын “Blackpink” хамтлаг, оны тамирчнаар АНУ-ын бейсболчин Аарон Жудж тус тус тодров.

“Time” сэтгүүлийн энэ уламжлал 1927 оноос эхэлсэн. 1938 онд Адольф Гитлер, 2007 онд Владимир Путин нар оны хүнээр тодорч байв. Сүүлийн жилүүдийн оны хүмүүсийг сонирхуулбал, 2012 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, 2013 онд Ромын пап, 2014 онд Эбола вирустай тэмцсэн эрүүл мэндийн ажилтнууд, 2015 онд Ангела Меркел, 2016 онд Дональд Трамп, 2017 онд “MeToo” хөдөлгөөнийхөн, 2018 онд “The Guardians” буюу Жамал Хашогги тэргүүтэй сэтгүүлчид, 2019 онд Грета Танберг, 2020 онд Жо Байден ба Камала Харрис, 2021 онд Элон Маск нар тус тус шалгарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж