Англи улсад тамхичдын тоо хамгийн бага хэмжээнд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Англи улсад тамхичдын тоо хамгийн бага хэмжээнд хүрлээ

Их Британид тамхи татдаг хүмүүсийн тоо өнгөрсөн онд хамгийн бага хэмжээнд хүрч буурсан ч илүү олон хүн цахилгаан тамхи хэрэглэж байгааг шинэ тоо баримт харуулжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2021 онд 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн 13.3 орчим хувь нь тамхи татдаг байсан ба  2020 онд 14.0 хувь байсантай харьцуулахад тогтмол бууж байна.

Харин 16 ба түүнээс дээш насны хүмүүсийн 7.7 хувь нь цахилгаан тамхи хэрэглэдэг гэж хариулсан нь 2020 онд 6.4 хувьтай байжээ. Тамхины тухай анхны бүртгэлийг Их Британийн Үндэсний Статистикийн Хорооноос 2011 оноос гаргасан бөгөөд тус онд нийт иргэдийн 20.2 хувь нь тамхи татдаг болохыг тогтоожээ.

ҮСХ-ны сүүлийн үеийн мэдээлэл нь "статистикийн ач холбогдолтой" уналт гэж мэдэгдэв. Тамхичдын тоо буурсан нь зарим талаараа цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй тухай ҮСХ-ийн нийгмийн халамж, эрүүл мэндийн хэлтсийн мэдээлэл, дүн шинжилгээны ажилтан Жеймс Такер хэлэв. Тэрбээр "Энэ бол жил бүр хүн амын дундах (APS) тамхины тархалтыг бүртгэж эхэлсэн 2011 оноос хойшхи одоогийн тамхичдын хамгийн бага хувь" гэжээ.

Их Британи даяар тамхины тоог бууруулахад цахилгаан тамхи болон бусад тамхинаас гаргах төхөөрөмжүүд "гол үүрэг" гүйцэтгэсэн гэж ҮСХ мэдэгдэв.

Цахилгаан тамхины хэрэглээ нь одоогийн тамхичдын дунд хамгийн өндөр буюу 25.3 хувь, тамхи татдаг хүмүүсийн дунд 15.0 хувь байгаа бөгөөд хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүсийн дөнгөж 1.5 хувь нь цахилгаан тамхи хэрэглэж байгаа гэж хэлжээ. Гэхдээ цахилгаан тамхи хэрэглэх нь тамхи татах тоог бууруулах цорын ганц хүчин зүйл биш байж магадгүй гэж нэмж хэлэв. Түүнчлэн олон нийтэд сурталчлах ажил, уушийн газар, оффис зэрэг тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.

Английн Засгийн газрын тамхины хяналтын төлөвлөгөө нь 2022 оны эцэс гэхэд Английн насанд хүрэгчдийн тамхидалтыг 12 хувь ба түүнээс доош болгон бууруулах зорилготой юм. 2021 онд Их Британид тамхи татдаг хүмүүсийн хамгийн их хувьтай улс бол Шотланд 14.8 хувь, хамгийн бага нь Англи 13.0 хувь байна гэж ҮСХ нэмж хэлэв.

Бусад орнуудад, Уэльс, Умард Ирланд тус бүр 14.1 хувь, 13.8 хувь нь идэвхитэй тамхи татдаг гэж мэдээллэжээ. Идэвхитэй хэрэглэгчдийг хүйсээр авч үзвэл 2021 онд эрэгтэйчүүдийн 15.1 хувь нь тамхи татдаг бол Их Британид эмэгтэйчүүдийн 11.5 хувь нь тамхи татдаг. Насжилтын хувьд 25-34 насныхан хамгийн их тамхи татдаг буюу 15.8 хувь, хамгийн бага нь 65-аас дээш насныхан 8 хувь байна. ҮСХ-ийн мэдээлснээр ямар ч мэргэшилгүй хүмүүс 28.2 хувь буюу өндөр боловсролтой хүмүүстэй харьцуулахад 4 дахин их хувийг эзэлж байна.

Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ /NHS/-эий вэбсайтад дурьдсанчлан цахилгаан тамхи тамхинаас бага эрсдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч цахилгаан тамхи татах нь урт хугацааны үр нөлөөг хараахан мэдэгдээгүй байна. Их Британид 18 нас хүрээгүй хүмүүст цахилгаан тамхи зарах нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэмж онцлоход,  Монгол Улсын хувьд тамхидалтын түвшин 2019 оны байдлаар 29,2 хувь байдаг гэжээ. 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж