НЭМЭЛТ:
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран өчигдөр /2022.12.7-8 нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм байна.
ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр үүрээр саатуулжээ. Тэрбээр 2017 оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Засгийн газраас энэ оны аравдугаар сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллах болсны дараагаас чөлөөлөгдсөн юм. Түүнийг АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд 48 цагийн хугацаатай саатуулжээ. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ