“Авлигачдыг төрөөс явуулахгүй бол өөр улсын ЗГ-т барьцаалагдана”

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

“Авлигачдыг төрөөс явуулахгүй бол өөр улсын ЗГ-т барьцаалагдана”

“Авлигачдыг төрөөс явуулахгүй бол өөр улсын ЗГ-т барьцаалагдана”

Монгол Улсад дуулиан тарьж буй нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд Хятад улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Монголын улстөрчдийн хулгайн мэдээлэл гадаад байгаа нь баттай бол маш ноцтой асуудал юм. Түүгээрээ барьцаалагдах вий гэдэг болгоомжлол” байна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин “Монголын албан тушаалтнуудын авлигатай холбоотой мэдээлэл өөр харь улсын засагт байгаа бол мэдээллээ нэн дариу албан ёсоор солилцож тэр албан тушаалтнуудыг төрөөс холдуулах нь 1-р асуудал. Энэ алхамыг хийхгүй бол албан бусаар тэдгээр албан тушаалтнуудыг өөр улсын Засгийн газарт барьцаалагдан үйлчлэх замыг зөвшөөрнө гэсэн үг!” хэмээн нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж