Хятад: Covid-19-ийн хязгаарлалтын шинэ журмууд

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Хятад: Covid-19-ийн хязгаарлалтын шинэ журмууд

Хятад: Covid-19-ийн хязгаарлалтын шинэ журмууд

Хятад улсад цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсний дүнд засгийн газар зарим хатуу арга барилаасаа татгалзжээ. Төрийн зөвлөлөөс зарим хязгаарлалтыг сулруулсан 10 шинэ удирдамжийг танилцуулсан байна. Энэ нь үндэсний хэмжээнд Covid-19-ийн бодлогод гарсан анхны албан ёсны өөрчлөлт болов. Хязгаарлалтын шинэ журмуудаас доор танилцуулж байна.

  1. QR кодын хяналт үгүй болсон. Тус улсад Covid-19 халдвар дэгдсэнээс хойш гар утсан дээрх кодыг ашиглан хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг хянадаг байсан. Улаан, ногоон, шар өнгийн кодоор иргэдийг хянадаг байсан нь одоо үгүй болжээ.
  2. Гэрийн хорио цээрийн дэглэм баримтлана. Онц шинж тэмдэг илрээгүй тохиолдолд заавал тусгаарлах байранд аваачилгүй гэрээр нь тусгаарладаг болов.
  3. Хөл хорионы хязгаарлалт. Зөвхөн өндөр эрсдэлтэй газруудад л хөл хорио тогтооно. Тухайн газарт таван өдөр дарааллан шинэ тохиолдол илрэхгүй бол хөл хориог нэн даруй цуцлана.
  4. Вакцинжуулалтын төлөвлөгөө. Ахмад настнуудын дунд вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатай гэж шийджээ. Нэмэлт тунд хамрагдаагүй 45 сая гаруй ахмад настан Хятадад байна.
  5. Дотоодод зорчих журам. Дотооддоо аялагчдаас сөрөг шинжилгээний хариу юм уу эрүүл мэндийн код нэхэхгүй.
  6. Covid-19-ийн дэгдэлтгүй сургуулиудыг сургалтаа хэвийн явуулахыг зөвшөөрөв. Мөн сургуулийн кампус дахь цайны газар, номын сан, спорт заал зэрэг байгууламжуудыг нээнэ.
  7. Эмийн сангаас эм худалдан авахад хүндрэлтэй байсныг болиулжээ. Эмийн жор болон сөрөг шинжилгээний хариу заавал шаарддаг байсныг болиулсан.
  8. Эрсдэлтэй бүсийг тодорхойлох журамд өөрчлөлт оруулсан. Нийтэд нь бус зөвхөн тухайн орон сууц, барилга, давхарт л хөл хориог тогтооно.
  9. Өрхийн эмнэлэг, ойр орчмын эмнэлэгүүдэд бүрэн эрхийг олгоно.
  10. Иргэдийг эмнэлгийн тусламж авах боломжтой байлгахын тулд гал түймрийн гарц, хаалга, олон нийтийн хаалгыг хаахыг хориглоно.

Эх сурвалж: CNN, CHINA BRIEFING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж