Гаалийн дарга Б.Асралт "нүд, чихгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Гаалийн дарга Б.Асралт "нүд, чихгүй"

Гаалийн дарга Б.Асралт "нүд, чихгүй"

Улсын хилээр өч төчнөөн тонн нүүрс хулгайгаар зөөгдөж байгааг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт мэдээгүй гэвэл "үлгэр" болох биз. Тиймээс ч иргэд түүнийг “нүүрсний хулгай”-н хэрэгт гар, бие оролцсон гэж хардах эрхтэй юм.

Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагаас өчигдөр (2022.12.08) нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгсөн. Энэ үеэр тэрбээр 2013 онд гаалийн байгууллагад ажиллаж байгаагүйгээ хэлээд, шаардлагатай гэвэл хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн болохоо илэрхийлэв.

“Өнгөрсөн үе”-д байгаагүй юмаа гэхэд 2022 онд 10 машин нүүрс хулгайгаар гарахад гаалийн дарга хаана явав гэдэг сонирхолтой.  “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн шиг “их уурхай”-н үүдний “харуул” Б.Асралтыг ч бас шалгах хэрэгтэйг иргэд хэлж буй юм. Тэр нүдээ аниад, чихээ бөглөөд яваагүй нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж