Чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.

Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.

Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж