Германд хэт барууны үзэлтэй, хуучин цэргийн зүтгэлтнүүдийн бүлэг парламентын ордон руу дайран орж, засгийн эрхийг авахаар төлөвлөсөн хэрэг гарчээ. Засгийн газрыг түлхэн унагахаар завдсан гэх хэрэгт сэжиглэж буй 25 хүнийг баривчлаад байна. 25 хүнийг Герман даяар 11 мужаас баривчилсан.
Бүлэглэлийн толгойлогч байж болзошгүй хоёр хүн бий. Тэдний нэг нь Хенрих XIII ханхүүгийн нэрээр өөрийгөө нэрлэсэн 71 настай эр бөгөөд түүнийг төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.
Бүлгийн нэр хараахан тодорхой болоогүй байна гэж Холбооны прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Хүчирхийлэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хуйвалдааны онолоосоо болж Германы цагдаагийнхны анхаарлын төвд байсан хэт даврагч Рейхсбургер хөдөлгөөний гишүүд байх магадалтай байна. Энэ бүлэглэл нь 2021 оны арваннэгдүгээр сараас хойш төрийн эргэлт хийхээр төлөвлөжээ. Цэргийн алба хааж байсан хүмүүс ч төрийн эргэлтийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлэв.
Сэжигтнүүд бүгд найрамдах улсыг түлхэн унагаж, оронд нь 1871 оны Германтай адил загварчилсан шинэ эзэнт гүрэн байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC