Ганц одой ба долоон цасан гоо | News.MN

Ганц одой ба долоон цасан гоо

Катар-2022

Ганц одой ба долоон цасан гоо

Ганц одой ба долоон цасан гоо

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийн нэр тодорлоо. Хасагдах шатанд шалгарсан 16 багийн 8 тоглолт бараг л олны таамаглаж байснаар өрнөсөн. Ердөө ганц тоглолтод фаворит баг нь ялагдаж, олныг алмайруулав. Тодруулбал, Марокко торгуулийн цохилтоор Испанийг хожиж, түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын өмнө олон хүн Испанийг хожно гэж таамаглаж, мөрийцөж байсан биз. Гэтэл Хакими, Зиеш, Амрабат мөн Яссин Буну гэх залуус гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Хэсгээ тэргүүлж, Испанийг хожсон тэд үлдсэн бусад долоон багтайгаа харьцуулахад дэлхийн дэвжээний туршлагагүй мөс хагалж буй баг. Тэдний гайхалтай аялал хаа хүрэхийг хамтдаа харцгаая.

Шөвгийн наймд дараах багууд шалгарч, оноолт таарчээ.

  • Нидерланд – Аргентин
  • Хорват – Бразил
  • Англи – Франц
  • Морокко – Португал

Зохиолын дагуу гэдэг шиг Испаниас бусад фаворитууд нь ялалт байгуулснаар бид ирэх өдрүүдэд томоохон багуудын тун сонирхолтой тоглолтуудыг үзэхээр болж байна. Эдгээр найман багийн аль нь ч түрүүлэх магадлалтай. Бооцооны газруудын үзэж буйгаар Бразил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа бол тэдний араас Франц, Аргентин, Англи, Португал, Нидерланд, Хорват эцэст нь Марокко бичигдэж байна.

ДАШТ дуусахад ердөө долоохон тоглолт үлдлээ.

Өнөөдөр/2022.12.07/ ямар нэгэн тоглолт байхгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 09-ний 23.00 цагт Хорват-Бразил хүчийг үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

UU 2022-12-07 132.194.33.147

ybitsa

Avatar

Colon,cancer Xaldvartiin,xavdar.-- zopiydaar boxiplson,xynii xool ynd idexgyi baix, 2022-12-07 132.194.33.147

tamlagsd dyyriaj

Avatar

Марокко мундаг байлаа 2022-12-07 192.82.86.52

Аргентин аварга болоосой. Бразил 2-т, Португал 3–т ороосой. Марокко 4-т ороосой

Англи Франц, Нидерланд Хорват буцаасай

Avatar

Зочин 2022-12-07 202.55.188.110

Тэгж дуусах ямар ч боломжгүй

Avatar

Зочин 2022-12-07 202.55.188.36

ДАШТ дуусахад 7 биш 11хоног үлдсэн шүү малааа

Avatar

Санаа зовогч 2022-12-07 78.187.120.177

Бичиг үсэгт сайн суралц малчин гуай. 7 тоглолт гэсэн байна. Эсвэл нүдний шил ав.

Avatar

Зочин 2022-12-07 103.229.122.172

202.55.188.36 тиймүү малаа …

Avatar

Зочин 2022-12-07 192.82.80.172

Malnuudaa naanaa hereldeheer garch ireedvinhee toloo talbai ruu garch hereldeech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж