Ганц одой ба долоон цасан гоо

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Катар-2022

Ганц одой ба долоон цасан гоо

Ганц одой ба долоон цасан гоо

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийн нэр тодорлоо. Хасагдах шатанд шалгарсан 16 багийн 8 тоглолт бараг л олны таамаглаж байснаар өрнөсөн. Ердөө ганц тоглолтод фаворит баг нь ялагдаж, олныг алмайруулав. Тодруулбал, Марокко торгуулийн цохилтоор Испанийг хожиж, түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын өмнө олон хүн Испанийг хожно гэж таамаглаж, мөрийцөж байсан биз. Гэтэл Хакими, Зиеш, Амрабат мөн Яссин Буну гэх залуус гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Хэсгээ тэргүүлж, Испанийг хожсон тэд үлдсэн бусад долоон багтайгаа харьцуулахад дэлхийн дэвжээний туршлагагүй мөс хагалж буй баг. Тэдний гайхалтай аялал хаа хүрэхийг хамтдаа харцгаая.

Шөвгийн наймд дараах багууд шалгарч, оноолт таарчээ.

  • Нидерланд – Аргентин
  • Хорват – Бразил
  • Англи – Франц
  • Морокко – Португал

Зохиолын дагуу гэдэг шиг Испаниас бусад фаворитууд нь ялалт байгуулснаар бид ирэх өдрүүдэд томоохон багуудын тун сонирхолтой тоглолтуудыг үзэхээр болж байна. Эдгээр найман багийн аль нь ч түрүүлэх магадлалтай. Бооцооны газруудын үзэж буйгаар Бразил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа бол тэдний араас Франц, Аргентин, Англи, Португал, Нидерланд, Хорват эцэст нь Марокко бичигдэж байна.

ДАШТ дуусахад ердөө долоохон тоглолт үлдлээ.

Өнөөдөр/2022.12.07/ ямар нэгэн тоглолт байхгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 09-ний 23.00 цагт Хорват-Бразил хүчийг үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж