АНУ 425 сая долларын зэвсэг Тайваньд нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

АНУ 425 сая долларын зэвсэг Тайваньд нийлүүлнэ

АНУ 425 сая долларын зэвсэг Тайваньд нийлүүлнэ

АНУ-ын эрх баригчид Мягмар гаригт Тайваньд зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, Тайванийн “F-16” сөнөөгч онгоц, “С-130” тээврийн онгоц болон АНУ-аас нийлүүлсэн бусад зэвсгийн системийг дэмжих зорилгоор 425 сая гаруй ам.долларын үнэ бүхий сэлбэг хэрэгслийг худалдах болжээ. Уг багцад 330 сая ам.долларын стандарт солих эд анги, 98 сая ам.долларын стандарт бус тоног төхөөрөмж, холбогдох дагалдах хэрэгсэл багтсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Хятадын дарга Ши Жиньпин нар Индонезид уулзсан. Тэдний яриа хэлэлцээнээс хэдхэн хоногийн дараа эл зэвсгийн гэрээг зарлаж байна.

АНУ өмнө нь Тайваньд зэвсэг худалдаж байсан. Энэ явдал нь “Нэг Хятад” бодлогыг зөрчиж байна гэж Хятад буруушааж байв. Гэвч Вашингтоны Тайпэйтэй харилцах харилцааг Тайванийн харилцааны тухай хуулиар зохицуулдаг гэж мэдэгджээ. Мөн Хятадаас ирж болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор Тайваньд цэргийн техник хэрэгсэл зарахыг зөвшөөрдөг гэв.

“Энэ худалдаа нь хүлээн авагч талын найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргах замаар АНУ-ын үндэсний эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхолд үйлчилнэ. Зэвсгийн худалдаа нь хүлээн авагч талын аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрт байдал, эдийн засгийн ахиц дэвшлийг хадгалахад тус болно” гэж Төрийн департмент мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж