Ж.Ганбат: Есөн оффтейк гэрээг ил болгохыг Тагнуул зөвшөөрсөн | News.MN

Ж.Ганбат: Есөн оффтейк гэрээг ил болгохыг Тагнуул зөвшөөрсөн

Ж.Ганбат: Есөн оффтейк гэрээг ил болгохыг Тагнуул зөвшөөрсөн

Ж.Ганбат: Есөн оффтейк гэрээг ил болгохыг Тагнуул зөвшөөрсөн

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани нь Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулаад байна. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий 2.3 сая тоннын нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрснийг Гашуун сухайт боомтоор экспортолсон.

Одоогоор 369.5 сая ам.доларын борлуулалт хийснээс 143.8 сая ам.долларыг Монголбанкинд тушаасан. Нүүрсээр барагдуулах гэдгээр 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар хийснээс нийт 500 саяас 369.5 сая ам.долларыг борлуулалтаар олоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани аравдугаар сарын 5-ны байдлаар 603 сая ам.долларыг урьдчилж олсон орлого гэдгээр, өөрөөр хэлбэл, мөнгийг урьдчилж аваад дараа нь нүүрс өгөх өр төлбөрийн асуудал байснаас 185 сая ам.долларыг арваннэгдүгээр сард барагдуулж, ажиллалаа. Үлдэгдэл  418 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Энэ өрийг обгино хугацаанд барагдуулж, цаашдаа урьдчилж нүүрсний төлбөрөө авахгүйгээр шууд борлуулалт хийж, ажиллана. Нүүрсний үнээ урьдчилж авах нь валютын орох урсгал дээр хүндрэл учруулж байна.

-Оффтейк гэрээг ил болгох асуудал ямар шатанд явна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани дээр оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-нд “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд асуудалгүй. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн.

Нийт есөн гэрээг ил болгоё гэдэг асуудал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрөх юм бол эдгээр гэрээ ил болно.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй.  Гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгох асуудал үүссэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, тээвэрлэлтийг ил тод болгосон. Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна.

-Нүүрс тээвэрлэлтийг арав гаруйхан компани гүйцэтгэдэг, Монгол талын компаниуд оролцох боломжгүй байна гэдэг асуудал яригдах юм?

-“Эрдэнэс Тавантолгой” компани уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай хамтран хил нөхцөлөөр нүүрсээ борлуулна. Бид “Монгол тээвэр нэгдэл”-тэй уулзсан, аль болох монгол тээвэрлэгч нартайгаа хамтарч нүүрс тээвэрлэлтийг шийпдвэрлэнэ.

Аравдугаар сарын 5-нд Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдахад 200 машин нүүрс тэвэрлэдэг байсныг дунджаар 700-800 машин тээвэрлэлт хийдэг болгож, гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэн. Энэ хэрээр Монгол тээвэрлэгчдийн ажлын байр нэмэгдэж байгаа. Тээвэрлэлтийг ил тод болгохын тулд сонгон шалгаруулалт зарлана. Тээврээ бид оновчтой зөв зохион байгуулах шаардлага бий, талуудтайгаар энэ чиглэлээр хамтарч ажиллана.

Хоёр янзын тээвэр байгаа. Уртын тээвэр буюу уурхайгаас Цагаан хад хүртэл  240 км тээвэрлэлтийг нэг тонн нүүрсийг 100-115  юаниар хийдэг. Гэтэл Цагаан хаднаас Ганц мод хүртэлх 27 км газарт нэг тонн нүүрсийг 400-500 юаниар тээвэрлэдэг тав дахин өндөр үнээр тээвэрлэдэг зөрүү байна. Валютын орох урсгалаа хилийн гадна үлдээгээд байгаа учраас тээвэрлэлтийг ил тод болгох асуудлыг тавиад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2022-12-07 122.201.21.214

Оптек гэж хаалттай гэрээ гэсэн үг үү

Avatar

Оффтейк гэрээ гэж юу вэ? 2022-12-07 202.9.46.182

Үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлнэ.

Avatar

Зочин 2022-12-07 139.5.218.105

түг түг

Avatar

Зочин 2022-12-07 66.181.178.177

Жонкуу гэрээг ил болговол их хулгай илэрэх байх

Avatar

Зочин 2022-12-07 66.181.176.79

1) Аж ахуйн гэрээ (commercial contract) төрийн нууцад хамаардаггүй юм!!! Жагсаалтыг эндээс үз! https://legalinfo.mn/mn/detail?lawId=208019&showType=1

2) Төрийн нууцыг ил болгохыг Тагнуулын байгууллага зөвшөөрдөг юм биш!

Avatar

Бор халзан хонь 2022-12-07 202.72.247.58

Нөгөө тал нь яг л зөвшөөрч харагдана шд

Avatar

32 2022-12-07 103.140.10.163

Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна. Энэ ямар хүсэлт байх уу, бид нарыг ард түмэндээ битгий зарлаач гэж хүсэлт тавих уу?????????Харин эрх бүхий хулгайчид л хүсэлт тавиад шахалт үзүүлж байгаа л даа, Засгийн газарт бүх эрх мэдэл бий шүү.

Avatar

Зочин 2022-12-07 66.181.178.203

Энэ бүх оффтэйк гэрээнүүдийг чинь Оюун Эрдэнэ зурсан. Засгийн газрын тогтоолуудаа хар б а а с ны сэвс минь!!!

Avatar

Зочин 2022-12-07 202.126.90.105

Гэрээгээ ч ил болгох чхдваргүй юм бна даа .Боллхгүй юм бна доо

Avatar

Бббб 2022-12-07 101.113.146.103

40 н их наядын нүүрс хулгайлах ямарч боломжгүй шдээ худлаа улс төр хийгээд сэвж байж улс голомтоо самрав уурхайгаас ачилт хийх гаалиар ийм их нүүрс бүртгэл тооцоололгүй хэл амгүй гарна гэж байхгүй наад офтек гэрээний зөрүү хэд гэрээгээр юу орж ирсэн энэ тэрийг сайн шалга ЭТТолгойн удирдлагуудыг сайн шалга .хууль бусаар 1.2 машиныг хил гааль дээр дээр ажиллаж байгаа гааль хилийн цэргийхэн л хийнэ

Avatar

Зочин 2022-12-07 139.5.219.94

Za boli doo, hyataduud yu gej tatgalzah yum? Ted nar chini zugeer nuurs avsan uls shuu dee.

Avatar

Зочин 2022-12-07 122.201.23.84

ТАГНУУЛ НЬ ИЖИЛХЭН ХУЛГАЙЧ НАР ШДЭЭ.

Avatar

хулгайч 2022-12-07 192.82.92.204

Женкогийн оффтейк гэрээг яаралтай нууцаас гаргаач, муу хулгайч төмөр замыг өчнөөн жил саатуулж хулгай хийсэн муу хулгайч.

Avatar

Зочин 2022-12-07 124.158.69.78

Тиймээ, Жэнкогийн луйвар хэрээс хэтэрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж