Ж.Ганбат: Монгол жолооч нарын ажлын байр, орлого нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Ж.Ганбат: Монгол жолооч нарын ажлын байр, орлого нэмэгдэж байна

Ж.Ганбат: Монгол жолооч нарын ажлын байр, орлого нэмэгдэж байна

“Эрдэнэс Тавантолгой” /ЭТТ/ компанийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.


-Засгийн газрын  362-р тогтоолоор уурхайнуудад С зөвшөөрлийн бичиг олгох эрхийг өгсөн. Олборлолт хийж байгаа уурхайнууд Хятадын тээвэрлэгчдийн нөлөөлөлд орохгүй байх, Монголчуудын ажлын байрыг булаалгахгүй байх бодлого барьж чадах уу гэх зэрэг олон асуулт тодорхойгүй байсаар байна. Гашуунсухайт боомтод 21 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд бүрдүүлж байгаа. Хятадын томоохон худалдан авагч нар аль хэдийн өөрсдийн тээврийн бүтцийг бий болсон байна?

-Энэ оны аравдугаар сарын 5-нд Засгийн газрын 362 дугаар тогтоол гарахад “Эрдэнэс-Тавантолгой” компани өдөрт 200 машинаар тээвэр хийж байсан. Одоо өдөрт дунджаар 700-800 машин тээвэр хийж байна. Энэ нь уурхайгаас Цагаанхад хүртэлх уртын тээвэр. Энэ дээр дан монгол жолооч, монгол компани явж байгаа. Гэхдээ өмнө нь 200 байсан машиныг 500, 600 болгож нэмсэн. Энэ хэмжээнд монгол тээвэрчид, жолоочдын ажлын байр орлого нэмэгдэж байна. “Эрдэнэс Монгол” компани монгол тээврийн компаниуд, монгол тээвэрчидтэйгээ хамтарч хил нөхцөлөөр нүүрсээ зарах туйлын чин хүсэлтэй. Энийг л зөв оновчтой зохион байгуулбал хил нөхцөлөөр зарах боломж байна.

-ЭТТ-д БЭТ томилогдон ажиллаж, нүүрсний тээврийн хяналт, шалгалт  хийгдэж, С зөвшөөрлийг дахин олгох ажил хийгдэж байгаа. Үүний дараа битүүмжилсэн тээврийн баг (БТБ)-ийн горимыг эвдэгдэх эрсдэл бий юу?
-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсээ хил нөхцөлөөр зарах үүрэгтэй. Одоо бол "Эрдэнэс-Тавантолгой" компани ам нөхцөлөөр нүүрсээ зарж байгаа. Ам нөхцөлөөр нүүрсээ зарна гэдэг нь худалдан авагч тал уурхай дээрээс нүүрсээ ачаад тээвэрлэлт зэрэг бүх асуудлаа худалдан авагч тал хариуцаж байгаа. Хил нөхцөлөөр зарах асуудлын хүрээнд Уул уурхайн яаманд, салбарын сайдаар ахлуулсан биржийн асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” компанид Уул уурхайн яамнаас гарсан ажлын хэсгийн хүрээнд, хөрөнгийн биржтэй хамтраад, хөрөнгийн биржийн үндсэн системийг ашиглаад “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсээ хил нөхцөлөөр зарна. Өөрөөр хэлбэл хил нөхцөлөөр зарна гэдэг нь бид нүүрсээ хил дээр аваачиж өгнө гэсэн үг. Энэ хүрээнд монгол тээвэрчидтэйгээ хамтраад энэ асуудлыг шийднэ. Аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоол батлагдахад “Эрдэнэс-Тавантолгой” компани өдөрт 200 машинаар нүүрс тээвэрлэж байсан бол өнөөдөр 700-800 машин тогтмол тээвэр хийж байна. Тэр хэмжээгээр ажлын байр орлого нэмэгдэнэ. Цаашилбал, хил нөхцөлөөр нүүрс тээвэрлэхтэй холбоотой “Эрдэнэс-Тавантолгой” компани монгол тээврийн компаниуд, монгол тээвэрчидтэйгээ нийлж, хил нөхцөлөөр анх удаа зарах гэж байна.

-Covid-19 үед дэлхий нийтээрээ тээвэр, ложистикийн салбар маш чухал салбар гэдгийг ойлгосон. Тээвэр, ложистикийн салбар стратегийн чухал салбар. Монгол төр засгаас стратегийн салбартаа үндэсний компаниудаа хэрхэн дэмжиж хамгаалах бодлого баримталж байгаа вэ?

-Нүүрс тээвэрлэлтийн хүрээнд гэрээ, тээвэрлэлтийн асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй. Тээврийн дотроо уртын болон богинын тээвэр гэж бий. Уртын тээвэрт нэг тонн ачааг Монгол жолооч нар 100-115 юаниар тээвэрлэж байхад богинын тээвэр 27 км газарт өөрөөр хэлбэл тав дахин үнэтэй тээвэрлэж байна. Богинын тээвэрт ямар компаниуд Хятад компаниуд явж байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс энэ бүх асуудлыг цэгцлээд Монгол тээвэрчдээ оруулах асуудал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж