Шинэ жилээр Монголын хамгийн том тоглоомын төвийг бэлэглэе

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр Монголын хамгийн том тоглоомын төвийг бэлэглэе

Шинэ жилээр Монголын хамгийн том тоглоомын төвийг бэлэглэе

Нийслэлийн зүүн хэсэгт амьдардаг гэр бүл, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлсэн төв бол Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын Их Сургуулийн урд байрлах “Кайду Молл” энтертайнмент цогцолбор билээ.

Уг цогцолбор нь архитектур орон зайн төлөвлөлттэй орчин үеийн кино театр, худалдаа үйлчилгээ, дотор зориулалтын парк бүхий олон талт үйлчилгээг тухайн бүсийн иргэдэд ойртуулан шинэ соёл түгээх боломжоор бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. Тус төвийн долоон давхарт байрлах Монголын хамгийн том "KaiduWorld" тоглоомын төв шинэ жилийн баяраа тэмдэглэхээр төлөвлөж буй анги хамт олонд багцын үйлчилгээг санал болгон 20-с дээш хүнтэй хамт олонд 30 хувь хямдарч 20 мянган төгрөг болсон байна.

"KaiduWolrd" тоглоомын төвийн цахим тасалбар "Shoppy.mn" хуудсаар зочлон нэмэлт 30 минутын бонусаар авах боломжтой болжээ.

“Кайду Молл” энтертайнмент цогцолборт байрлах "Ruby Room", "Happy Week", "Week cafe", "Momento Lounge" ресторанууд шинэ жилийн баярт зориулж хүүхдийн 30 мянган төгрөгийн меню гаргажээ. Цогцолборын дөрвөн давхарт байрлах Синема Некст кино театрын тасалбарыг хамт олноороо сонгосноор хамгийн эхний үзвэрийн үнээр буюу 6 мянган төгрөгөөр үйлчлэх аж.

Мөн нэг давхарт арванхоёрдугаар сарын 31 – ныг хүртэл “Шинэ жилийн үзэсгэлэн худалдаа” явагдах юм байна. Бяцхан үрсийнхээ анги хамт олны шинэ жилийн баярыг хаана яаж зохион байгуулахаа хараахан бодож олоогүй бол “Кайду Молл” энтертайнмент төвийг зориорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж