Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ хуралдаанаас зам тээврийн салбартай холбоотой хоёр шийдвэр гаргасан байна. Энэ талаар салбарын сайд нь мэдээлэл хийлээ.
Зам тээврийн сайд С.Бямбацогт: Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр АНУ-ын Засгийн газартай Open sky хэлэлцээрийг байгуулах шийдвэр гаргалаа. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш бүтэн жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Энэ хэлэлцээрийг байгуулах саналыг 2002 оноос АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газраас тавьж ирсэн юм билээ. Тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газар зөвшөөрдөггүй байсан бол өнөөдрөөс зөвшөөрөл олгож, хэлэлцээр хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн сайдад шилжүүлсэн.
Цар тахлын өмнө 2019 онд Монгол-АНУ хооронд зорчиж байсан урсгал 60 мянга орчим байсан, нийтдээ 40 орчим сая долларын зардал гаргаж, АНУ-Монгол хооронд зорчиж, тийзэнд мөнгө төлдөг байсан. Нислэг БНСУ, Хятадаар дамжаад Монголын агаарын тээвэрт наалддаггүй байсан бол шууд нислэгтэй болсноор монголчууд Улаанбаатар хотоос Америкийн хүссэн хот руугаа очих боломжтой болно.
Сөүл, Бээжингээр дамждаг урсгалыг харахад гайгүй урсгалтай, боломжийн нислэг болно.
Онгоцны хүчин чадал, багтаамж, нисэх чадалтай онгоц байгаа юу гэдэг асуудал яригдах байх. МИАТ , Монголиан эйрвис компани, Изиннис компани нийлээд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийсэн. Нийтдээ долоон онгоцоор тээвэрлэлт хийнэ.
Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно.
Монголиан эйрвис компани Сингапур руу шууд нислэг хийх зөвшөөрлөө авсан байгаа.
Барьсан төмөр замаа Хятадтай холбох ажлыг эрчимжүүлнэ
Зам тээврийн сайд С.Бямбацогт: Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж, ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх боломжтой болно. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.
Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно.
Эхний ээлжинд Гашуунсухайт, Ганцмодны боомтын техник эдийн засгийн үндэслэлийг "Чайна-энержи" компани хийж байгаа. Ирэх оны эхний улиралд холболтын төсөвт өртөг тодорхой болно.
Төмөр замын өргөн, нарийн цариг хоёулаа хилийн боомтод баригдана. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын бараагаа гаргана. Тодруулбал өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирнэ. Барьсан төмөр замаа Хятадын төмөр замтай холбосноор нүүрс тээвэрлэлтийг 30 сая тоннд хүргэнэ.
Г.ХОРОЛ
Зочин 2022-12-07 132.194.33.147
GADNISX
opocpyy xyrdan medegd,xmelu blujutsya,zagryaznt,stolen dokymentalni 2022-12-07 132.194.33.147
maanag=
Зочин 2022-12-07 132.194.33.147
workerslm
Зочин 2022-12-07 192.82.82.247
Нүүрсээ онгоцоор америк руу гаргая. Ирэх сонгуульд нэр дэвшие. Манай нам ялна шүү.
Сонгогч 2022-12-07 122.201.31.240
"Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно." гэдэг чинь өдөрт 10 нислэгээр хэнийг, юуг тээвэрлэх юм бол. Аль эсвэл хоосон нисээд байх юм уу? МАН-ныхан сонгуулийн өмнөх шигээ солиороод эхлэв үү. . .
Mo 2022-12-07 142.116.43.119
Ene humuus too eroosoo meddeggui sh dee. Tedend arav, zuu, myanga, saya, terbum yalgaagui. Amand ni yamar too orno, tuuniig helne. 400 saya juulchin Hentiid iruuleh, samrand yavsan humuusiin 80% gazar degree uhdeg geh met.
Иргэн 2022-12-07 64.119.24.26
Нүүрсний хулгайчуудад шууд нисч зайлах боломж олгох гэж байгаа юм уу?
Зочин 2022-12-07 202.9.47.40
America ruu shuud nisseer baital bvvr damjij nismeer sanagddag bolloo shvv
ЗОЧИН-ТӨМӨР ЗАМЧИН 2022-12-07 103.229.121.39
БЯМБАЦОГТ САЙДАД:1.УИХ-р ХЭЛЭЛЦЭЖ БУЙ ТЗ-ын ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИА ТАТАЖ АВЪЯ, 2.5 ЖИЛИЙН ӨМНӨ ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛ,ХУВЬ,ХУВЬСГАЛЫН,ХАМТЫН ТЗ-ууд БУЙ БОЛЖ БНА,ЭДНИЙ НЭГДСЭН УДИРДЛАГА,ТЗ-ын ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ,БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ,ЦАРИГ, ХИЛ НЭВТРЭЛТ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН,ҮҮНИЙГ ТУСГАХ,НЭМЖ ХАСАХ,НАЙРУУЛАХ ЗҮЙЛС НИЛЭЭД БНА,ДАХИАД ОЛОН НИЙТЭЭР,МЭРГЭЖЛИЙН БАЙГ-ЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЬЕ,ДУЛИМАГ ЮМ ХИЙЧВЭЛ ДАРАА НЬ ЗАСАХ,НЭМЭЛТ ХИЙХЭД ХЭЦҮҮ,ЯАРАХ ХЭРЭГГҮЙ,2023 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТЛУУЛЪЯ
МАН Та нар ийм л хүмүүс 2022-12-07 202.179.21.202
…Тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газар зөвшөөрдөггүй байсан….Нийгмийг гайвшруулах гэж одоо ажлаа хийж байгаа юм уу
Зочин 2022-12-07 172.56.105.160
Төмөр замаа гитадтай холбоод яахийн бэ?! Цаадуул чинь танкаа оруулаад ирнэ! Манай жэнко тэгэж хэлсиймаа!
Зочин 2022-12-07 202.126.90.159
ХАА ХОЛЫН АМЕРИКРУУ ХЭН ЯВАХАВДЭЭЭ
зочин 2022-12-07 103.229.123.52
Ямарч байсан сайн мэдээ. Ажил хийж байгаа юм байна .Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн Монгол үг бий. Баяр хүргье.
Зочин 2022-12-07 103.145.234.91
Сайхан аашхымаа
Зочин 2022-12-07 103.212.118.81
эхлээд орос,хятад 2той тохир,монгол хаашаа нисэхийг энэ2л шийднэ,ануус энэ2ыг өөрийн дайснаа гэж зарласан,тэгэхээр миний дайсны дайсан,миний нөхөр гэдэг барууныхны логикоор бодвол дайсных нь нөхөр монголыг орос,хятад нь дайснаа гэж харах бүрэн үндэслэлтэй иймд маш болгоомжтой байх хэрэгтэй,шууд биш тойруу замаар нисээд болоод байгаа биз дээ тэгээд ч америк рүү ардын хүүхдүүд нисэхгүй алигархуудын хүүхдүүд,амраг хүүхнүүд л ниснэ биз дээ,орос ЁХ ны онгоцыг нутаг дээгүүрээ нисгэхгүй хориглосон
Зочин 2022-12-07 80.43.81.138
шууд нислэг хийх нь мэдээж сайшаалтай..гэвч тийзний үнэ өндөр байдаг учир зорчигчид дамжих нислэгийг сонгодог. санаагаар болдог бол МОНГОЛ-ГЕРМАН- АНУ ч юм уу МОНГОЛ – АНГЛИ- АНУ ч юм уу маршрут байдаг бол хоосон нисээд байхгүй гадна дотны хүмүүсээр онгоцоо дүүргээд дүүргээд нисээд байх боломжтой байх.Уул нь маш дээр үеэс л Лондон шууд ниснэ гэж МИАТ маань яриад байсан . Бас л манай засгийн газар тодорхой шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа юм байх даа сайдын ярьж байгаагаар…
Зочин 2022-12-07 202.131.251.130
2. БНСУ-Монголын хооронд 7 хоногт гнэхээр 70 нислэг хийх боломжтой юу?
Зочин 2022-12-07 80.43.81.138
үсгийн алдаа байх аа . 7 байлгүй дээ
Мл 2022-12-07 142.116.43.119
Үсгийн буюу хэвлэлийн алдаа биш байх оо. Эд нар дуртай тоогоо хэлдэг. Гайхахгүй бна. Долоо хоногт долоон мянган нислэг гэж хэлсэн ч гайхахгүй. Юу ярьж байгагаагаа огт мэдэггүй хүмүүс, эд нар.
Зочин 2022-12-07 202.131.251.130
1. АНУ-ын Засгийн газраас шууд нислэгтэй болох хүсэлтийг тавьсан байхад МУ-ын Засгийн газар ямар шалтгаанаар хүлоээж авахгүй байгаад байсан бэ?
Зочин 2022-12-07 80.43.81.138
бүр тодорхой шалтгаанаар шүү
Зочин 2022-12-07 202.21.124.132
Korean Air bolon Air China tegvel nislegee hiihgui geed baihgui yudaa bodooch. Ter 2 l shahalt uzuuleed no geed za.
зочин 2022-12-07 195.239.33.2
УБ-Москва гээд сайхан маршрутын орлогыг алдаад байх юм Америк нислэг беер зардал л болно шуу дээ.