Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард түмэндээ хандаж өөрсдийн болон хүүхдүүдийнхээ нэрийг үзэл суртлын хувьд тохиромжтой, эх оронч нэрээр солихыг тушаажээ. Шинэ дүрмээс өмнө тус улсад зөөлөн эгшгээр төгссөн нэрийг хүүхдүүдэд өгөх боломжтой байсан. Өдгөө зөөлөн эгшгээр төгссөн нэр өгөх боломжгүй болжээ.
Тухайлбал, Өмнөд Солонгосын иргэдийн нэртэй адил А Ри, Су Ми зэрэг нэр үүнд багтана. Тиймээс Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөрштэйгөө ижил төстэй байхыг хүсэхгүй байна. Мөн эдгээр нэрийг барууны соёл гэж үзэж буй тул ийнхүү хоригложээ. Одоо Чун Сим, Чонг Ил, Пок Ил, Уи Сонг зэрэг нэрийг санал болгож байна.
Хойд Солонгосын иргэд ийнхүү илүү үзэл суртлын шинж чанартай, цэрэгжсэн нэрээр нэрээ солих үүрэгтэй болов. Орон нутгийн иргэдийн хурал дээр аравдугаар сараас хойш энэ асуудал байнга хөндөгдөж буй. Нэр солих асуудлыг үл тоомсорлож буй хүмүүст торгууль ногдуулах тухай яриа хүртэл гарчээ. Зарим жирийн иргэн дургүйцлээ хурцаар илэрхийлсэн.
“Нэрээ ижилсүүлэхийг албадах нь эрх баригчдын дарангуйлал. Хүн нэрээ сонгох эрхгүй байна гэж юу гэсэн үг бэ? Бид механик эд анги уу, мал уу?” гэж нэгэн иргэн дургүйцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ