"Амгалан" ДЦС: Айл, өрхүүдийн халуун ус өнөөдрөөс хэвийн болно

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

"Амгалан" ДЦС: Айл, өрхүүдийн халуун ус өнөөдрөөс хэвийн болно

"Амгалан" ДЦС: Айл, өрхүүдийн халуун ус өнөөдрөөс хэвийн болно

Хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станцад өчигдөр (2022.12.06) 06:00 цагийн үед гэмтэл гарч, ойролцоох айлуудын дулаан, хэрэглээний халуун ус тасарсан. Гэмтлийг засварлаж, айл өрхүүдийн халуун усыг хэвийн болгосон эсэх талаар "Амгалан" дулааны станцаас тодрууллаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр, дулааны станцад өчигдөр үүрээр гэмтэл гарч, орой шуурхай засварлаж дуусгажээ. Гэмтэл гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар баг гарсан бөгөөд инженер мэргэжилтнүүд шуурхай хуралдаж буй юм байна.

“Амгалан” ДЦС-аас "Ойролцоох айл өрхүүдэд тасалдал үүссэн нь үнэн. Дулааны цахилгаан станцад үүссэн гэмтлийг засварласан ч зарим айлын халуун ус очоогүй хэвээр байна. Өнөөдөртөө багтаж айлуудын халуун усыг хэвийн олгоно" гэж хэллээ.

Эрчим хүчний яамнаас “Амгалан" ДЦС-ын гуравдугаар зуухны экран цоорсоныг өчигдөр шөнө бүрэн засварлаж дууссан.

Халуун усыг бүрэн хөргөсний дараа засах шаардлагатай байдаг. Эргээд айл өрх рүү халуун ус шахахдаа тогоотой усаа гүйцэд халаадаг учраас цаг их зарцуулдаг. Энэ бол технологийн асуудал. Удахгүй тус хорооны айл өрхийн халуун ус хэвийн болно” гэсэн тайлбар өгөв.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байдалтай байна. Холбогдох албаныхан үүссэн хязгаарлалтыг оройдоо багтаж засварлаж дуусгахаар төлөвлөн шуурхай ажиллаж байгаа аж. Нийт 348 мВт-ын хүчин чадалтай тус дулааны станц хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж