Иран: 1200 оюутан эсэргүүцлийн жагсаалын өмнө хорджээ

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Иран: 1200 оюутан эсэргүүцлийн жагсаалын өмнө хорджээ

Иран: 1200 оюутан эсэргүүцлийн жагсаалын өмнө хорджээ

Иран улсад дэглэмийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөхийн өмнөх шөнө 1200 оюутан хоолны хордлогод өртжээ. Засгийн газрын эсрэг жагсаал Ням гаригт хэд хэдэн хотод эхэлсэн ба Даваа гаригаас байдал улам хурцадсан юм.

Үндэсний оюутны холбооноос өнөөдөр (2022.12.07) мэдэгдсэнээр, Харазми болон Арак их сургуулийн оюутнуудад бөөлжих, бие нь хүчтэй өвдөх, хий юм харах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Дор хаяж дөрвөн их сургууль дээр оюутнуудад ижил төстэй шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл байна. Хордлогод өртөөгүй оюутнууд цайны газруудыг бойкотлож эхэлжээ.

Албаныхан энэ үйл явдлыг усаар дамждаг нянгийн халдвар гэж тайлбарласан бол оюутны холбооныхон "Хүн амыг санаатайгаар хордуулсан" гэж үзэж байгаа аж. Зарим их сургуулийн эмнэлгүүд хэдийнэ хаагдаж, зарим нь шингэн алдалтыг эмчлэх нөөцгүй болжээ. Тиймээс хоолны хордлого нь жагсаал цуглааныг зогсоох гэсэн санаатай арга хэмжээ гэсэн таамаглал гарсан байна.

Дашрамд дурдахад, тус улсад ёс журмын цагдаагийн албыг татан буулгасан. Тус алба нь эмэгтэйчүүдийн хувцаслалтын хатуу дүрэм журмыг хянах, хэрэгжүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан. 22 настай Махса Аминигийн үхлээс хойш орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Гудамжны жагсаалаас гадна зарим олны танил хүн толгойн алчуургүй зургаа олон нийтэд дэлгэж, эсэргүүцлээ илэрхийлэв. ДАШТ-ий үеэр Ираны тоглогчид болон хөгжөөн дэмжигчид төрийн дууллаа дуулахаас татгалзсан явдал ч гарсан. Энэ мэт эсэргүүцэл өргөн хэмжээнд тархаад буй ч Ираны дэглэмд төдийлөн өөрчлөлт ороогүй байна.

Эх сурвалж: NY POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж