Бид программ дээрээ ажиллаж, төлбөрөө төлсөн хэрэглэгчдийнхээ гар утсанд мессежээр илүү төлөлт болгож, өөрчлөлт оруулж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарынхаа цахилгааны төлбөрийг төлсөн хэрэглэгчид арванхоёрдугаар сарын төлбөрөөсөө илүү төлсөн дүнгээ хасч, тооцно гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 48, 49 дүгээр хурал арванхоёрдугаар сарын 1-нд болжээ. Хурлаар нийт долоон асуудлыг хянан шийдвэрлэж, хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.
Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. Өнгөрсөн 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байгаа аж.
Хөнгөлөлт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно.
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид:
- Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна
- Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
- Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.
Зочин 2022-12-07 202.70.34.98
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос эхлэн олгож байгаа. Гэр хорооллын айл өрхийг гал түлэхгүйгээр цахилгаанаар халаалтаа шийдэж, агаарыг бохирдуулахгүй байхад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 болон 2020 онд гаргасан тогтоолуудын дагуу жил бүрийн 11-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл хугацаанд олгодог хөнгөлөлт шүү.
Зочин 2022-12-07 202.9.46.34
Хөнгөлөлт чөлөөлөлт, элдэв халамжаа болиоч ээ. Энүүний чинь үнийг тэртэй тэргүй бид төлөх болчихоод байна. Энэ үнийн өсөлт, инфляц, ядуурлаа хар. Эдийн засгийг нураах бодлого явуулахаа зогсоогооч, МАНгарууд аа!
Зочин 2022-12-07 122.201.23.84
Хөнгөлөлт нэртэй луйвраа зогсоогоочээ,
zochin 2022-12-07 59.153.113.62
хөнгөлөлт үзүүлэх ямарч боломжгүй гээд дүлий царайлж байснаа нүүрсний хулгай илрээд нэр нь тодроод, холбогдоод ирэхээр хөнгөлөлт энэ тэр ярьдаг байна ш дээ. коммунистуудын байш гэж энийг хэлдэг юм. хуурч зальдаад сурчихсан. үнэхээр станцын хүчин чадал хүрэхгүй байгаа бол хөнгөлөлт үзүүлж хэрэггүй. гэхдээ системийн тохируулга багатай манай улсын хувьд шөнийн хөнгөлөлт бол оргил ачаалал өнгөрсөн үеийн илүүдэг цахилгаан л юм шүү дээ