Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэргээр 6 жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэргээр 6 жилийн ял авлаа

Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэргээр 6 жилийн ял авлаа

Аргентин улсыг донсолгосон авлигын хэрэг мандаж, дэд ерөнхийлөгч Кристина Кирчнер шүүхээр буруутай нь тогтоогдож, зургаан жил шоронд хорих ял авлаа. Мөн түүний нийтийн албанд ажиллахыг бүх насаар нь хориглосон байна. Прокуророос түүнд 12 жилийн ял төлөвлөж, шүүхээр хэлэлцүүлжээ.

Өдгөө 69 настай Кристина бизнесмен найздаа барилгын ажил гүйцэтгэх гэрээ өгсөн хэрэгт буруутгагдсан. Гэхдээ тэрбээр дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй "халдашгүй" эрхийнхээ ачаар шууд шоронд хоригдохгүй бололтой. Түүнд холбогдох хэрэг дараа дараагийн шатны шүүхээр хэлэлцэгдэнэ. 

Кристина өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг улс төрийн зорилготой гэж эсэргүүцэж, "шүүхийн мафи"-ийн золиос болсон гэж мэдэгджээ.

Түүний хэрэг Аргентин улсын түүхэнд дэд ерөнхийлөгч албан үүргийнхээ хугацаанд гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол болжээ. Кристинаг 2007-2015 оны хооронд Аргентины ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа хууль бус хамтрал үүсгэж, авлига авч, найздаа барилгын тендер олгосон гэж үзэж байна. Түүнтэй нэр холбогдсон бизнесмен Лазаро Баевыг хууль бус аргаар ашиг олсон гэх хэрэгт буруутган, зургаан жил шоронд хорих ял оноожээ. Мөн түүнийг мөнгө угаасан хэргээр 12 жил шоронд хорих ял оноосон. Уг хэрэгт өөр 11 хүн шүүгдсэнээс долоо нь буруутай нь тогтоогдож, 3-6.5 жил шоронд хорих ял сонссон бол гурав нь суллагдаж, нэгийнх нь хэрэг хэрэгсэхгүй болсон байна.

Кристинагийн улс төрийн суурь болсон Санта Круз мужид төрийн олон тендерийг зохих журмын дагуу олгоогүй хэргийг прокуророос илрүүлэн мөрдөн шалгасан аж. Эдгээр бүтээн байгуулалтын төслүүдийн олонх нь хэзээ ч хэрэгжээгүй байна. Кристинагийн холбогдсон авлигын сүлжээнээс болж улсад нэг тэрбум ам.долларын хохирол учирчээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж