Туркийн парламентын гишүүн хэрүүлээс болж эмнэлэгт хүргэгдэв | News.MN

Туркийн парламентын гишүүн хэрүүлээс болж эмнэлэгт хүргэгдэв

Туркийн парламентын гишүүн хэрүүлээс болж эмнэлэгт хүргэгдэв

Туркийн парламентын гишүүн хэрүүлээс болж эмнэлэгт хүргэгдэв

Туркийн парламентын гишүүд өчигдөр /2022.12.06/ ирэх оны төсвөө хэлэлцэв. Энэ үеэр хэрүүл маргаан үүссэний улмаас нэгэн хууль тогтоогч эмнэлэгт хүргэгджээ. Телевизийн бичлэгээс харахад Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч нам болон сөрөг хүчний намуудын олон арван хууль тогтоогч хоорондоо хэрэлдэж маргалдсан байна. Зарим нь бие биеэ цохиж байхад зарим нь салгах гэж оролджээ. Нэг хууль тогтоогчийн газар унаж буй нь харагдана.

Хэвлэлд мэдээлснээр, сөрөг хүчний Сайн намын гишүүн Хусейн Орсыг нүүр рүү нь цохижээ. Эмч мэргэжилтэй нэгэн хууль тогтоогч түүнд анхны тусламж үзүүлэхээр оролдож, улмаар түргэний машин ирсэн байна. Хусейн Орс нь зүрхний ужиг өвчинтэй бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд яаралтай тусламж үзүүлжээ.

Туркийн парламентад энэ мэт мөргөлдөөн байнга гардаг. Энэ удаагийн хэрүүл юунаас болсон нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ ирэх зургадугаар сард болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өмнө хурцадмал байдал газар авсан нь илт байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж