Зураач А.Чадраабал олон улсын шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Зураач А.Чадраабал олон улсын шагнал хүртжээ

Зураач А.Чадраабал олон улсын шагнал хүртжээ
Зураач А.Чадраабал “Итали дахь дэлхийн урлаг” академи соёлын нийгэмлэгээс олон улсын соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд олгодог “Менелао”-ийн нэрэмжит олон улсын урлагийн шагнал хүртжээ. Монгол Улсаас анх удаа зураач А.Чадраабалын “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэ өндөр нэр хүнд бүхий шагналыг олгосон байна. Түүний уран бүтээлийг дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулах аж.

Итали улсын Лече хотноо тус академи соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг урлаг, шинжлэх ухаан, соёлын салбарын зураач, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг алдаршуулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.

Энэ хүндэтгэлийн арга хэмжээн дээр Спартакийн Хаан “Менелао”-ийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, Азийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь зөвлөлийн дарга, олон улсын урлагийн шагналт, зураач Адъяабазарын Чадраабалд гардуулсан байна.

Энэ шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.

Уран бүтээлч А.Чадраабалын “Infinite source" нэртэй уран зургийн цуврал өнгөрсөн арваннэгдүгээр сард Ром хотод зохион байгуулсан үзэсгэлэнд шалгарчээ. Уг олон улсын үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчдээс 15 орны зураачийн бүтээл шалгарч, олны хүртээл болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж