Австралийн газар нутгийн ихэнх хэсэгт энэ долоо хоногт 3-4 хоногийн турш хэт халахыг сэрэмжлүүлэв. Цөлөөс ирсэн хэт халуун агаарын нөлөөгөөр Австралийн Квийнслэнд мужийн зүүн өмнөд хэсгээр гурав хоногийн турш Цельсийн 35 градус давж халах бол баруун төвийн хэсгээр 44 градус хүрэх гэнэ.
Австралийн хамгийн их халдаг бүс нутаг Марбл бар сууринд гурав хоногийн турш 45 градус хүрч халахыг анхааруулжээ. Цаг уурын албанаас мэдээлснээр Австралийн хойд хэсэгт агаарын температур 72 цаг гаруй хугацаагаар хэт халах ба олон жилийн дунджаас 4-8 градусаар илүү халах гэнэ.
Улаан загалмайн нийгэмлэгээс австраличуудыг аль болох гэртээ, сэрүүн орчинд хорогдохыг зөвлөсөн байна. Тухайлбал, айл өрхүүдийг өглөө эрт цонх, хөшгөө хааж, нарны гэрлийг халхавчилснаар хэт халуунаас сэргийлэх боломжтой гэв. Мөн хэд хэдэн удаа хүйтэн шүршүүрт орж, усан сан, номын сан, кинотеатр, худалдааны төв зэрэг агааржуулалт сайтай газруудад хорогдож болохыг сануулжээ.
Австралид хаврын улирал дунджаас илүү сэрүүн, чийглэг болсон. Гэхдээ зуны температур ялангуяа, нэгдүгээр сард олон жилийн дунджийг давж халах төлөв гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ