2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 206,741,750 төгрөгийн үнийн дүн бүхий 1,012,769 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булигаар" ХК (MBG +13.75%), "Хөх ган" ХК (HGN +12.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +6.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -9.59%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -5.31%) болон "Махимпекс" ХК (MMX -2.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,498 ширхэг нэгж эрхийг 4,595,137 төгрөгөөр арилжааллаа. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,660 ширхэг үнэт цаасын 226,400,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.54 хувиар өсөж, 35476.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,689,064,837 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ