Алтны анхны АТМ үйлчилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Алтны анхны АТМ үйлчилж эхэлжээ

Алтны анхны АТМ үйлчилж эхэлжээ

Энэтхэгийн Телеган мужийн Хайдарабад хотын иргэд зээлийн болон дебит картаар алтан зоос худалдан авах боломжтой АТМ-ээр үйлчлүүлж эхэлжээ. “The Economic Times” сониноос Мягмар гаригт мэдээлснээр, энэ нь Энэтхэгт төдийгүй дэлхийд алтны анхны АТМ болжээ.

Энэтхэгийн “Goldsikka Pvt Ltd” компани АТМ-ээр дамжуулан алт худалдах шинэлэг технологи боловсруулж, төхөөрөмжөө гаргажээ. Тус компанийн төлөөлөгч “Энэхүү төхөөрөмж нь банк, үнэт эдлэлийн дэлгүүрт очихгүйгээр санхүүгийн алдагдлаас зайлсхийж, хүссэн хүн бүрд алтанд хөрөнгө оруулах таатай боломж олгоно” гэж хэлсэн байна.

Тус АТМ-д 24 каратын 5 кг алтан зоос байх бөгөөд үйлчлүүлэгчид 0.5 граммаас 100 грамм хүртэл найман сонголттойгоор алт худалдан авах боломжтой. Лондоны хөрөнгийн бирж дээр үнэт металлын үнийн өөрчлөлтийн дагуу дэлгэц дээр алтны үнэ шинэчлэгддэг онцлогтой юм байна. Уг машин нь хакердахаас хамгаалах найдвартай системтэй, дүрс бичлэгийн камер, дуут дохиоллоор тоноглогдсон бөгөөд цагдаагийн байгууллагатай харилцах шугамтай ажээ.

Алтны АТМ ашиглалтад орсон эхний өдөр 20 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн байна. “Goldsikka” компанийнхан Энэтхэгийн хотуудад алтны 3000 ширхэг АТМ суурилуулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: TIMES OF INDIA, TASS, ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж