Марокко “Ялагдашгүй Армада”-г ялж, Роналдогийн сэлгээнд суух цаг ирэв

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Катар-2022

Марокко “Ялагдашгүй Армада”-г ялж, Роналдогийн сэлгээнд суух цаг ирэв

Марокко “Ялагдашгүй Армада”-г ялж, Роналдогийн сэлгээнд суух цаг ирэв

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийн нэр бүрэн тодорлоо.


МОРОККО 0 (3) – (0) 1 ИСПАНИ

Африк тивийн сүүлийн найдвар Марокко хүчирхэг Испанийг торгуулийн цохилтоор буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Ийнхүү тэд түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шилдэг наймын багийн нэгээр шалгарч байгаа аж.

Тоглолтын тухайд хоёр баг 120 минутын турш нэгнийхээ хаалгыг гоолоор мялааж чадалгүй дууссан. Мароккогийн хаалгач Яссин Буну энэ өдрийн тод од нь байсан бөгөөд тэрбээр Карлос Солер, Серхио Бускетс, Пабло Сарабиан нарын торгуулийн цохилтыг хааж, эх орон, ард түмнээ баярлуулав. Харин Мороккогоос Бадр Бенун торгуулийн цохилтоо алдсан ч Абделхамид Сабири, Хаким Зиеш, Ашраф Хакими нар Унай Симоны хаалганы торыг хөдөлгөжээ.

Мөн энэхүү тоглолтод Мароккогийн шигшээ багийн гол хүн Софьян Амрабат сайн тоглолтыг үзүүлсэн. Испанид гоол оруулах боломж байсан ч тэд ашиглаж чадаагүй билээ. "Ялагдашгүй Армада" хочит Испани сүүлийн гурван том тэмцээндээ буюу 2018 оны ДАШТ, 2021 оны ЕАШТ, 2022 оны ДАШТ-д торгуулийн цохилтоор ялагдлаа.

Тус тоглолтын шилдгээр Яссин Буну тодорсон юм.

ПОРТУГАЛ 6 – 1 ШВЕЙЦАРЬ

Энэхүү тоглолтод агуу Кристиано Роналдог сэлгээний сандалд суулгасан нь гайхмаар шийдвэр байв. Гэтэл түүний оронд гараанд гарсан Гонсало Рамос гэх 21 настай хүү энэ ДАШТ-ий анхны хет-трикийг толилуулж, Роналдогийн үүргийг давуулан биелүүллээ. Тэрбээр тоглолтын 17, 51, 67 дахь минутуудад гоолдсон бол түүний багийн хамтрагчдаас Пепе, Гиррейро, Леао нар гурван гоол оруулав. Харин Швейцариас Аканжи ганц гоол оруулжээ.

Пепе 39 насандаа гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн хөгшин хоёр дахь тоглогч болов. Түүний дээр 42 насандаа гоол оруулсан Рожер Мила бичигдэж байна.

Тоглолтын дараа Португалын дасгалжуулагч Фернандо Сантош Роналдогийн талаар “Түүний үзүүлсэн үлгэр жишээг харахад сайхан байна. Мэргэжлийн ур чадвар, ахлагч гэдгээ харуулсан, гоолдоо тэмдэглэсэн арга зам, түүний цааш явах зам, агуу хүсэл зоригийг харуулсан” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Гонсало Рамос тодорчээ.

Шөвгийн наймд дараах байдлаар оноолт таарсан.

  • Нидерланд – Аргентин
  • Хорват – Бразил
  • Англи – Франц
  • Морокко – Португал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
13
ХахаХаха
12
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж