Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах, эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, төрийн авлигыг эсэргүүцэн жагссан залуусын жагсаал гурав дахь өдрөө өнөөдөр үргэлжилж байна. Төв талбайд залуус хариуцлага нэхэн жагссаар байгаа бөгөөд тэдний жагсаалыг саармагжуулах зорилгоор төв талбайн гэрэлтүүлгийг унтраажээ. Үймээн самуунаас сэргийлэн цагдаагийн хүчийг нэмэгдүүлсээр байна. Харин залуус "Хариуцлагаа хүлээ" гэж шаардан төв талбайг гороолсоор байна. Одоогоор тайван жагсаал хийж буй бөгөөд эрх баригчдыг тодорхой шийдвэр гаргаж, оновчтой алхам хийтэл жагсахаа илэрхийлцгээж байна.
Өчигдрийн нэгэн адил төв талбайд сүлжээ унагаагч тавьсан учраас шууд дамжуулалт хийх боломжгүй байна.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ