Мессигийн бяцхан чөтгөр зүггүйтэв

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Катар-2022

Мессигийн бяцхан чөтгөр зүггүйтэв

Мессигийн бяцхан чөтгөр зүггүйтэв

Лионель Мессигийн эхнэр Антонела гурван хүүгийнхээ хамтаар Катарт хүрэлцэн ирж, нөхрөө дэмжиж байна. Гэтэл дунд хүү Матео нь тоглолтын үеэр зүггүйтээд амжжээ. Тодруулбал, Аргентин шөвгийн 16-д Австралийг 2-1 гэсэн харьцаатай хожсон тоглолтын үеэр Матео үзэгчид рүү бохь шидсэн аж. Үүнийг нь харсан Антонела хүүгээ зэмлэж, суудалд нь суулгаж буй бичлэг цахим орчинд таржээ.

Месси, Антонела хоёр Матео, Тиаго, Чиро гэх гурван хүүтэй.

Австралийг хожсоныхоо дараа Месси “Тоглолт эхэлснээс сүүлийн шүгэл дуугартал би гэр бүлийнхээ талаар бодож байлаа. Ялангуяа хүүхдүүдээ. Тэд өсч томрох тусмаа аливаа зүйлсийг илүү ойлгож байна. Бид өмнө ДАШТ-д гэр бүлээрээ байж үзсэн. Гэхдээ тэр үед Тиаго жаахан байсан учир энэ бүгд ямар үнэ цэнтэйг хараахан ойлгоогүй. Харин одоо тэднийг хэрхэн баярлаж, үүнийг ойлгож байгааг харж байна. Энэ бол гайхалтай. Тэд бүх аргентинчуудын адилаар л догдолж байна. Энэ мөчийг тэдэнтэйгээ хуваалцана гэдэг гайхалтай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж