Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 4-өөс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл нэг сарын хэмжээнд улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохиожээ. Нэгдсэн арга хэмжээ болоод малын хулгайн гэмт хэргийн талаар эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албаны мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря “Малчид, ард иргэдийн мах нийлүүлэх, идэш бэлтгэх цагийг тохиолдуулан “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г явуулж байна. Эхний 30 хоногийн байдлаар нэгтгэсэн дүн мэдээнээс харахад Монгол Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 69 хэргийг илрүүлэн яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Эрэн сурвалжлах чиглэлээр гэмт хэрэгт сэрдэгдсэн 78 иргэнийг одоогийн байдлаар олж тогтоон саатуулж, байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн “Мал мах нэгдсэн арга хэмжээ”-г бүх аймгийн хүрээнд гуравдах жилдээ явуулж байна. Улсын хэмжээнд 141 шалгах цэгт 282 албан хаагч ээлжээр үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Мал сүрэг нь Монгол Улсын өвөрмөц нөхөн сэргээгдэх баялаг эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байгаа малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр юм.  Монгол Улсын үндсэн хуульд мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Монгол Улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх хувийг өвлийн улиралд мал хулгайлах гэмт хэрэг эзэлдэг байна.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж