Офицеруудын ордноос Таван шар хүртэлх чиглэлийн авто зам дагуух нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж байх зохицуулалтыг өчигдрөөс /2022.12.05/ мөрдөх болсноор түгжрэл саарч, хот хариуцсан сайдын чих амраад байна.
Гэхдээ сайд Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх ажил дээрх бүсчлэлээр хязгаарлагдахгүй, авлига, хулгайтай тэмцсэнээр үргэлжлүүлнэ гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан зарлалаа.
Энэ тухайгаа тэрбээр “Хэт замбараагүй бөөгнөрөл, замын хэт түгжрэл нь авилга, хулгай луйвар олон жил гаарсны үр дагавартай илүү их холбоотой. Учир нь, төлөвлөлтгүй хотод байгаа мэт дураараа авирлан хотын газруудыг авлигаар зарж хөлжин, сургууль, цэцэрлэггүй, зогсоолгүй хотхонуудыг авлигын мөнгөөрөө барьж, зам дэд бүтцэд хөрөнгө оруулахгүй хувьдаа завшсаны л үр дүн! Нэгдсэн бодлого оновчтой зохицуулалтгүй хүн амын шилжилт хөдөлгөөн, импортын машины хэт өсөлт, боловсон хүчний нөөц гээд удирдлагын чадамжийн гацалтын ч үр дүн!
– Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг төрийн гацаа болсон авилга хулгайтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэсэн үг
– Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг төлөвлөлт-бодлого зохицуулалтаа тодорхой тууштай болгон хэрэгжүүлнэ гэсэн үг
– Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг өөрсдөөсөө эхэлж хувь нэмрээ оруулах хамтын хандлагын өөрчлөлт хийнэ гэсэн үг
– Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага ярьж ажлыг нь хийлгэнэ гэсэн үг” гэж “жиргэв”.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ