Төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзана

Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох нэг сая төгрөгийн тодорхой хувийг оюутны сургалтын төлбөрт зарцуулах болсонтой холбогдуулан төрийн өмчит их дээд сургуулийн оюутан сурагчид эхний дөрвөн сарын буюу сургалтын нийт төлбөрийн тавин хувийг өөрсдөөр нь төлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа. Харин энэ шийдвэрт зарим нэг их сургуулийн удирдах зөвлөл санал нэгдэхгүй байгаа гэнэ. Тэд чанартай боловсрол олгох, боловсон хүчний илүүдэл гэх мэт асуудлыг зохицуулахад сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа тухай санал бодлоо илэрхийлж байсан. Харин өнөөдөр 15 цагаас Боловсрол соёл шинжилэх ухааны яам 117 тоотод өрөөнд яамны удирдлагууд төрийн өмчийн их дээд сургуулийн захирлуудтай сургалтын төлбөрийн асуудлаар уулзах аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж