Зам, тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн нислэгийн тоог нэмж, тийзийн үнийг хямдруулна гэдгийг мэдэгдээд хоёр сар болж буй. Гэвч одоог хүртэл орон нутгийн нислэгүүд сэргээгүй бөгөөд, тийзийн үнэ ч буураагүй байна. Нэг талдаа нисэх үнэ өндөр байдаг нь Монголын агаарын тээврийн компаниуд дэлхийн зах зээлийн үнээс 500 гаруй ам.доллараар өндөр үнэтэй шатахуун авч нисдэгтэй холбоотой. Тиймээс Засгийн газар үүнд анхаарч ажиллана гэсэн ч өнгөрсөн хугацаанд бодит биеллээ олсон зүйл ховор.
Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч 11 авиа компаниас "Хүннү Эйр", "Аэро Монголиа" зэрэг компани орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна. Эдгээр компанийн нислэгийн тухайд Баян-Өлгий чиглэлд 724-880, Ховд чиглэлд 576-826 мянга, дунджаар 600 төгрөгийн үнэтэй нисч байгаа юм.
Мөн долоо хоногт тогтмол 1-2 удаагийн төлөвлөгөөт нислэгтэй. Хэдийгээр өнгөрсөн 9-10 дугаар сард тийзийн үнийг 150-200 мянгаар хямдруулсан ч зорчигч цөөн байгаа тул үнээ нэмж магадгүйг хэлж байлаа.
ГАДААДЫН ЖУУЛЧИД Ч ТИЙЗ ҮНЭТЭЙ БАЙГААГ ХЭЛЖ БАЙНА
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн бус салбараар эдийн засгаа сэргээнэ. Харамсалтай нь, гадаадын аялагчдыг горилж суусаар байтал дотоодын аялагчдаа гадагш алдаж дуусах нь. Учир нь орон нутгийн нислэгийн энгийн суудлын тийз нэг талдаа 650-980 мянган төгрөг байгаа бол хоёр талдаа 1.3-2.1 сая төгрөгийн ханштай. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр өртөг учраас монголчууд орон нутаг руу бус гадаад руу явахыг илүүд үзэж байна.
Энэ зуны статистикаас харахад, дотоодод аялсан хүмүүсээс илүү гаднын орныг зорьж буй тоо улирлаас хамаарч 3-5 дахин өндөр байна.
Одоогийн байдлаар агаарын тээврийн дотоодын авиа компаниуд Ховд, Баян-Өлгий чиглэлд л нислэг үйлдэж байна. Эдгээр гурван чиглэл зорчигч ихтэй учраас хуваарийг хасаагүй үргэлжлүүлнэ. Харин Увс болон зарим аймаг руу суудлын тоо бүрдэхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн тавдугаар сараас нислэг үйлдэхгүйгээ мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч авиа компаниудын дотоодын нислэгийн дундаж үнэ:
- Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 724-880 мянган төгрөг
- Улаанбаатар-Ховд чиглэлд 574-827 мянган төгрөг
- Улаанбаатар-Улиастай чиглэлд 350-470 мянган төгрөг байна.
Холбоотой мэдээ