ISO/IEC 17011: 2017 тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

ISO/IEC 17011: 2017 тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн Агро бизнесийн салбарын жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэхэд баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулах зорилготой хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах 3-р бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх саналыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д тавьсны дагуу холбогдох техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. 

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC 17011: 2017 Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага” сэдвээр олон улсын сургалтыг итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд 2022 оны 5-р сарын 10-12-ны өдөр зохион байгуулж байна.

ISO/IEC 17011 сургалт нь оролцогчдод тохирлын үнэлгээний байгууллагуудыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавигдах шаардлагын талаар мэдлэг олж авахад нь туслах; энэхүү стандартын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг хэрхэн хадгалах талаар итгэмжлэлийн байгууллагуудад зааварчилгаа өгөх; итгэмжлэлийн байгууллагын менежментийн тогтолцооны үндсэн элементүүдийн талаарх ойлголт өгөх зорилготой. Оролцогчид гурван өдрийн сургалтын үеэр ISO/IEC 17011 стандартын бүх заалтуудтай танилцаж, дасгал ажлаар дамжуулан стандартын талаар бодит ойлголттой болно.

Сургалтыг ЮНИДО-ын Итгэмжлэлийн ахлах эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024, 17065, 17043 стандартуудын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдаж байна. Тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын (ILAC) Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO 17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж